Улсын дээд шүүх өнөөдөр С.Зоригийн хэргийн  яллагдагч нар болон хохирогч талын гомдлын дагуу дээрх хэргийг хэлэлцсэн билээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас С.Зориг нарын амийг шунахайн сэдэлтээр бүлэглэн хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноолоо.

Ингэхдээ ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ