УИХ-ын чуулган  өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан ч гишүүд чуулганы танхимд ирээгүй, ирсэн ч цагаа бүртгүүлэхгүй байна. Энэ нь ирц бүрдэхгүй байгаа ирцэд нөлөөлж байгаа бөгөөд  төрийн гурван өндөрлөгийн нэг болох  УИХ-ын даргын эгдүүцлийг хүргээд байна.   Нэгэнт ирц бүрдэхгүй байгаа тул  УИХ-ын чуулганыг   11 цагт эхлэхээр боллоо.

10 цагийн байдлаар  УИХ-ын чуулганд ирээгүй, ажлаа тасалсан гишүүдийг нэрлэбэл:
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Д.Арвин, Х.Баттулга, Г.Батхүү, М.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Г.Наранхүү, С.Эрдэнэ, С.Батболд, Д.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү, С.Ганбаатар нар ажилдаа ирээгүй байна.

Өнөөдөрийн чуулганаар дараах зургаан асуудлыг хэлэлцэнэ.   

  1. Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.

    2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна;
    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

    3. “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна;
    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

    4. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна.

    5. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаарх асуулга”-ын хариуг сонсох.

Бид чуулганы мэдээллийг  эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа