Франц жуулчин монгол хөтөч, 57 настай иргэн Ч-г зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрч, танхайрсан байна. Учир нь франц жуулчин аялалдаа сэтгэл ханамж авч чадаагүй хэмээн хөтөч, хэлмэрчээ зодсон аж.

Энэ хэрэг тус сумын нэгдүгээр багийн нутаг буюу Элсэн тасархайд үйл ажиллагаа явуулдаг “Хоёр загал” жуулчны баазад болсон аж.

Эх сурвалж: www.TODAY.mn