Эрдэнэт хотод өсвөр насны хоёр хүүхэд 9 давхараас үсэрсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 9 давхараас үсэрсэн охид газар дээрээ нас барсан талаар мэдээлэл цацагдсан.

Харин бид Орхон аймгийн нэгэн иргэнтэй холбогдож мэдээлэл авахад “охид нас бараагүй, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн” хэмээн хэллээ. Бид энэ талаар тодруулахаар Орхон аймгийн цагдаагийн газартай холбогдоход утсаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй хэмээн хэллээ.