1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Америкийн Нэгдсэн Улс Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан билээ. Тухайн үед 70 мянга гаруй хүн бөмбөгдөлтийн улмаас амь үрэгдсэн юм. 

Тус бөмбөгдөлтийн улмаас хоёр настай Сасаки Садако охин 9 настай байх үедээ  цусны хорт хавдраар өвчилжээ. Учир нь тэрээр атомын бөмбөгдөлтийн  үед цацраг идэвхт бодист хордсоны улмаас цусны хавдартай болжээ. 

Охин тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн, өөрийн болон бусад хүмүүсийн өвчин түргэн эдгэрээсэй гэж өдөр бүр залбирч байсан нь гайхалтай. Мянган цаасан тогоруу хийвэл амьд гарч, өвчин нь хурдан эдгэрдэг гэсэн Японы хуучны домогт итгэн өдөр бүр уусан эмийнхээ цаасыг хадгалан Цаасан шувуу нугалж эхэлсэн юм. Охин нугалсаар л… Аль хэдийн найман сар өнгөрсөн бөгөөд охин 644 шувуу хийгээд өвчнөө даалгүй нас баржээ. Энэ явдал хүн бүрийн сэтгэлд хүрч энх тайван, цөмийн эсрэг зогсох нэгдмэл сэтгэлийг бий болгосон гэдэг. 

Ингээд тус бөмбөгдөлтийн үеэр амьд үлдсэн хүмүүс  болон  бөмбөгдөлтийн дараа Хирошима хотын сүйрсэн үеийн гэрэл зургуудыг толилуулж байна. 

Доорх гэрэл зургуудаас сонирхоно уу