МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжлэн явагдаж  байна. Хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтайгаар эхэлжээ. Шадар сайд У.Хүрэлсүх ч УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг ажлаа өгөхийг шаардсан байна.

Би сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. Одоо М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар ажлаа өгөх ёстой. Би Шадар сайдынхаа албан тушаалыг өгч байна. Ерөнхийлөгчтэй холбогдсон талаар утасны яриа гарсан байна. Би тэгж ярьсан.

Дараа нь Ерөнхийлөгчтэй уулзсан. Одоо бид намаа шинэчлэх цаг болж. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд, намын дарга, УИХ-ын дарга хүртэл хийлээ. Улс орныхоо төлөө зүгээр л яваад өг" хэмээн хурлыг орхин гарчээ.

Тэрбээр “Намайг дөрөвдүгээр сараас хойш дагаж эхэлсэн. Сүүлдээ бүр намайг хэрэгт оруулах гээд байна уу гэж нүүрэн дээр чинь хэлсэн байх аа. Намайг бүр авгай хүүхэдтэйгээ Солонгост явахад хүртэл очиж тагнасан. Бүр хөл гарыг минь таслаад, сүүлдээ намайг бас намын шударга гишүүдийг "Халиарууд" гэж нэрлэсэн байх аа.

Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг.  Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзье. Та нар харин наад шоронд хийсэн гэмгүй гэрчүүдийг гаргаарай.

Манай нам шинэчлэгдэх ёстой. 60 тэрбумын асуудлаас салах цаг болсон.   Авлига хээл хахуулийг зогсооё. Сайд нарын концессыг болиулъя. "Цагаан суварга" гэх мэт уул уурхайн баялгийг цөөн хэд нь завшдагийг болиулъя. Одоо хангалттай. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд байж үзлээ. Намын дарга байж үзлээ. УИХ-ын дарга хүртэл хийлээ. Одоо болно. Чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз. Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээд суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна"  хэмээн хэлж, Удирдах зөвлөлийн хурлыг орхин гарсан байна.