Өчигдөр өрнөсөн МАН-ын УЗ-ийн хуралдаанаар Ц.Сандуйг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн боловч энэ хэрэг нь өөрөө АТГ-т шалгагдаж байгаа учраас шүүх хяналтын байгууллага нь дүгнэлтээ гаргасны дараа намын удирдлагууд асуудлыг авч хэлэлцье гэсэн шийдвэрт хүрчээ.

Түүнчлэн шадар сайд У.Хүрэлсүх хурлын үеэр "Би ажлаа өгье" гэж хэлээд гарсан байна. Харин Ц.Нямдорж даргын тухайд сайтуудаар гараад байгаа шиг УЗ-ийг огцор гэж яриагүй аж. МАН-ын УЗ-ийн хурал хэдийгээр хаалттай болсон ч хурал өчигдөр гарсан мэдээлэлүүд шиг тийм ширүүн уур амьсгалтай хурал болоогүй гэж намын зарим удирдлагууд мэдэгджээ.