Сүүлийн өдрүүдэд улс төрийн халуухан үйл явдалууд үргэлжлээд байгаа билээ. Херогийн гэх тодотголтой найруулагч Баатар нь Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярьсан утасны бичлэг интернэтээр тарж өчигдөр нэлээд газар авсан.

Тэгвэл энэ талаал тэрбээр “Зурганд яваад ирэхэд их юм болж. Тагнуулыг улс төрийн зорилгоор ашиглаад,  түүнийгээ олон нийтийн сүлжээнд цацдаг. Би холбогдох газарт нь хуулийн дагуу хандана. Цаг өөр болсон шүү. Энэ бол ганцхан миний эрх ашиг биш. Маш олон монголчуудын эрх ашиг” хэмээн жиргэжээ.