Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу тэгш тоогоор төгссөн автомашин наймдугаар сарын 19,26 -ны бямба гараг, сондгой тоогоор төгссөн автомашин наймдугаар сарын 20,27-ны ням гараг08:00-20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно гэдгийг Замцын цагдаагийн албанаас мэдээлж байна.