Энэтхэгийн Гужарат мужийн нутгаар явж байсан хүмүүс хогийн цэг дээр дөнгөж төрсөн нярай байгааг олж, цаг алдалгүй эмнэлэгт хүргэжээ. 

Хэргийн шалгах явцад охины эцэг, эхийг олсон бөгөөд байцаалтын явцад тэд хүүтэй болохыг хүссэн ч охин төрсөн учир дөнгөж төрсөн охиноо хаясан гэсэн тайлбар хэлжээ. Энэ хэргийг хэрхэн шийдсэн талаар тодорхой мэдээлэл өөр байгаагүй юм. Энэтхэгийг ядуусын хороололд энэ мэтийн хэрэг нийтлэг үзэгдэлийн нэг гэнэ.Ядуу амьдралтай энэтхэг өрхүүдэд охинтой болно гэдэг нь эдийн засгийн хувьд ихээхэн дарамт болдог гэж үздэг учир охинтой болохыг тэр бүр хүсдэггүй аж.