Энэ жигшүүрт хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал хэрэг 2015 оны 03-р сард гарсан  байна. Тодруулбал, 16 настай охид машин угаалгын газарт ажилладаг байсан. Хэрэг гардаг өдөр тэдний ажлаар үйлчлүүлсэн хоёр залуу ажил чинь тарах болж байгаа юм уу? Хүргэж өгье гэх машиндаа хүчээр суулгасан байна. Улмаар  гэртээ аваачиж хүчээр архи уулгасан бөгөөд охидыг хүчиндсэн байна.

Хоёр охиныг дөрвөн хүн хүчиндсэн бөгөөд БЗХӨ  болох трихомониаз халдаажээ. Үүгээр ч зогсохгүй хоёр охины нэгнийх нь үтрээнд хундага хийсэн. Охин согтуу  ухаангүй байсан тул хундага хийснийг мэдээгүй, харин  ууц нуруу нь өвдөөд байсан тул маргааш нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлснээр мэдсэн аж. Улмаар эмэгтэйчүүдийн эмч, эх барих эмчийн хамт охины үтрээнээс  хундагыг гаргаж авсан байна.  

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, Г.O, T.Л, М.Ө нарын арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг, бүлэглэн, хоёр ба түүнээс олон хүнийг, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Д.Эд нэг жил,  Г.О, Т.Л, М.Ө нарт нэг жил зургаан сарын  ял оноолоо.

Тиймээс охид бүсгүйчүүд танихгүй хүн дагаж явахгүй байх, анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.