ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр эрсдэлтэй байдалд орох хэрэггүй. Болгоомжтой, хянамгай байх нь цаашдын санхүүгийн амжилт, эсрэг хүйсийн хүнтэй харилцах харилцаа, зорилгодоо хүрэх сэтгэл хөдлөлд нөлөөлнө.

ҮХЭР (4/20-5/20)

Буруу алхам хийвэл хүлээсэн үр дүнгээ үзэхгүй. Тодорхой тууштай, шаргуу бай. Дургүй зүйлээ хийх нь хэцүү ч энэ нь танд ашиг тус болно. Энэ өдрийн үйл явдал таныг амьдралын хэлбэр, оршин суугаа байршлаа өөрчлөхөд хүргэнэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Удирдагч нарт аз ирнэ. Ялангуяа захирал, сурган хүмүүжүүлэгч, халамжлан хүмүүжүүлэгч нар өөдрөг, хүч бололцоондоо баярлах цаг ирнэ. Хүчтэй мэдлэгтэй гэдэгээ мэдэр. Шинэ танил, хамтран ажиллагсдынхаа зан үйлийг анхааралтай ажигла. Өөрийн байдлыг огцом, нэг дор сайжирна гэж бүү найд.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны бусадтай харьцах чадвар өсөж, ажил хэрэгтээ идэвх, чармайлт гаргаснаар түншээ татаж, шинэ холбоотонтой болно. Гэрээ хэлэлцээр байгуулах, уулзалт хийх, гадагш явах, зүрх сэтгэлийнхээ сонирхолд хөтлөгдөх явдал гарч магад. Гэхдээ уулын буга хараад унасан морио хаях гэдэг үгийг сана.

АРСЛАН (7/23-8/22)   

 Таны техникийн болон эрдэм шинжилгээний авьяас гэнэт тодорно. Энэ үед компьютерийн шинэ программ буюу орчин үеийн шинэ техник эзэмшихэд тохиромжтой. Технологийн хувьсгал, хурдастай хөл нийлэхэд цагаа зарцуул.

ОХИН (8/23-9/22)

Энэ өдрүүдэд таны толгойд гялалзсан санаа орж ирэн түүнийгээ амьдралд зайлшгүй хэрэгжүүлэх бололтой. Танд зөвлөхөд ажлын тухай мартахыг хичээж амар. Үе мөчний өвчнөөс сэргийлэх, нугас нуруу сунгах дасгал хий. Өглөө сэрэнгүүтээ биеийн тамирын хэрэгслүүд дээр дасгал сайтар хийж бай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Удирдах хүмүүс хяналтын байгууллагынхан ирж магадгүй өдөр. Харин таны бичиг баримттай холбоотой асуудлуудад сайн сайхныг ерөөхөөс өөр юу ч хийж чадахгүй нь. Үдээс өмнө шинэ ажил бүү эхэл. Чухал шийдвэр бүү гарга, гэрээ хэлэлцээр бүү байгуул. Бичиг баримтаа цэгцэл.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Удирдлагаас дарамт шахалт ирнэ. Өнгөрсөн ололттой дээрээ тулгуурлан амжилт гаргах боломжтой. Ажил дээрээ хамт олныхоо нүдэн дээр бүх хүчээрээ өөрийгөө босгох хэрэгтэй. Өнөөдөр олонх нь байр сууриа хамгаалж, үнэн шударга явдлын төлөө хохирол амсана. Төрөл садандаа бүрэн итгэж тусламж авах гэж найдсаны хэрэггүй.

НУМ (11/22-12/21)

Таны харилцааны хүрээ өөрчлөгдөнө. Шинэ ажлын хүмүүс бий болно. Нэг хэсэг нь таны ажилд тусална, нөгөө хэсэг нь таны үйл ажиллагааг чиглүүлнэ. Гурав дахь хэсэг нь таны найз нөхөд хамтрагчид болно. Хуучин харилцаа холбоогоо таслахаас бүү ай. Жинхэнэ шударга нөхөрлөл харьцааг дээдэлж, нүдний цөцгий мэт хайрла.

МАТАР (12/22-1/19)

Хэт их идэвхи бие махбодийг тань цуцаах магадлалтай. Гэрээ хэлцэл хийхдээ нямбай төлөвлөж сайтар тунгаа. Эс тэгвээс та өөрөө ороогдоно. Хэт их идэвх чармайлт бүү гарга. Ажлаас нэг хэсэгтээ хөндийр. Ирээдүйн ажил төрөлдөө хүчээ нөө.

ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр эрсдэлт байдал дээд цэгтээ хүрнэ. Энэ өдрийн үйл явдлууд, ялалт эсвэл сүйрлийн аль нэгэн байдалд таныг удаан хугацааны туршид аргамжих болно. Энэ өдөр мөнгө бүү зээл, мөнгө бүү зээлдүүл, эс тэгвээс олонхи хумхынхан санхүүгийн дарамтаас гарч чадахгүй.

ЗАГАС (2/19-3/20)

Мэргэжлийн үйл ажиллагаанд ихээхэн хүнд өдөр. Та өөрийн боломж мөн түншүүдийнхээ боломжийг хэтрүүлэн үнэлснээс нилээн ээдрээтэй санхүүгийн нөхцөл байдал үүснэ. Гэнэтийн зарлагаас зайлсхийж чадахгүй.