Тэрээр өдгөө 6 настай бөгөөд өөрийн үеийнхээ хүүхдүүд дотроос хамгийн жижиг биетэйд тооцогддог.Жилийн өмнө буюу 2016 онд тэрээр ердөө 26.5 инчийн өндөртэй байсан ба 5 настай хүүхдүүдтэй харьцуулахад хэтэрхий жижигхэн байсан тул түүнийг Дэлхийн хамгийн жижигхэн охин хэмээн нэрлэсэн байна.

Түүний ийм жижигхэн байгаа шалтгаан нь төрөлхийн өвчтэй нь холбоотой бөгөөд эхийн хэвлийд байхдаа л Дварфизм гэх өвчтэй болсон ба ийм төрлийн өвчтэй хүмүүс дээд тал нь 30 насалдаг мөн олон нийт ийм хүмүүсийг сайнаар хүлээж авдаггүй тул тэрээр байнга аав, ээжийнхээ хараа хяналтан дор байдаг гэнэ.