Би бүүр яахаа мэдэхгүй уйлаад л суудаг боллоо. Яаж хүнд ингэж муухай хандаж чаддаг байнаа.

Би найз залуутайгаа үерхээд 2 жил болж байна. Сайндаж муудаад хоёр жил болсон. Хоёр гэрээрээ ирэн очин байдаг,  нэгнийхээ сайн муу, сайхан муухай бүхий л цаг үед хамт байсан. Хамтдаа ирээдүйгээ ярьж, мөнгөгүй үедээ алхаад, мөнгөтэй үедээ 2-уулаа тусдаа гарахад ийм ийм юмнууд хэрэгтэй гээд худалдаж авчихдаг ирээдүйгээ ярилцсан хосууд байлаа.  

Мөнгөгүй болохоор би илүү зүйл нэхэж,  авахуулж байгаагүй. Саяхан би жирэмсэн гэдгээ мэдлээ. Найз залуудаа хэлсэн чинь бас л бөөн баяр. Гэхдээ эхнэр жирэмсэн байхад нөхрийн чанар танигдана гэдэг үнэн юм байна. Хүн хордлоготой хэцүү байхад хажууд элдэв үнэр гаргана.  Шөнө өлсөхөөр ядаргаатай юм гэх мэтээр ад үзнэ. Маргах болсон. Маргахаараа хэдэн өдрөөр ч хамаагүй хэдэрлэнэ.  Сүүлдээ орж гарч шоуддаг боллоо. Үүрээр орж ирдэг байсан хүн бүүр өглөө орж ирдэг болсон.

Сая нэг маргасан чинь салъя гэнэ. Хэлснээр нь болж харьцахгүй байсан чинь бүүр харьцахгүй таг чиг байгаад байх шинжтэй шүү.  Тэгээд хүүхдээ бодоод гэрт нь очоод хэдэн өдөр байлаа. Хүн байна чинээ тоохгүй, тэрнээс нь болоод муудаад маргалаа. Маргасан чинь гэрээсээ хөөгөөд, явахгүй гэсэн чинь гараад явсан. Маргааш нь өглөө орж ирсэн.  Тэрнээс нь болж дахиад маргав. Тэгсэн дахиад салъя л гэнэ. Хүүхдээ бодохгүй байна уу гэсэн чинь хэн хэндээ энэ нь дээр ч гэсэн.

Гомдоод  за салмаар байгаа бол салъя,  харин хүүхдээ чамаар би овоглохгүй шүү, хүүхэд төрсөн ч чамд хэлэхгүй гээд тэр гэрээс бүх юмаа аваад гарсан. Ерөөсөө надтай холбоогүй л байна.

Ийм хүн бас байдгаа.  Өөрийнх нь хичнээн хүнд хэцүү үед хажууд нь хэн түшиг боллоо доо. Хүний ач тус боддоггүй юмаа гэхэд ядаж гэлсэн дэх хүүхдээ бодоод хажууд тэсэж болдоггүй юм байхдаа. Хайраа гэж дууддаг байсан хэрнээ ийм ч байдалд хүрэх гэж дээ.

Нэгэнт сална гэчихээд очих хэцүү юм. Очихгүй байх хэцүү юм. Хүүхдээ бодоод очихоор дахиад л маргалдаж муудалцах юм болов уу?