Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Сумъяа хагас шигшээгийн барилдаанаа дөнгөж сая хийлээ. Тэрбээр Панамыг төлөөлөн барилдаж буй герман жүдоч Мирьям Роперыг цэвэр ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.