Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаж, итгэл төгс ялалт байгууллаа.

Тэрбээр Японы тамирчин Цүкаса Ёшидатай бүтэн 13 минут барилдсаны эцэст базари үнэлгээгээр ялалт байгуулж Дэлхийн аварга боллоо. Ийнхүү  Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аваргаар Д.Сумъяа тодорч, Олимп, дэлхийн хос медальтан боллоо.

 

 

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр дөнгөж сая өрсөлдөгчөө ялж, хүрэл медаль хүртлээ. Ийнхүү  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголчууд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна. Тэрбээр дагах барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы жүдоч Сайнжаргалтай хүч сорьж, торгуулиар ялж медалийн төлөө Азербайжаны бөхийг вазари үнэлгээгээр яллаа.