Энэ сарын 15наас эхлэх Замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулан төв зам дагуух долоон уулзвараар автомашины зүүн эргэхийг хориглоод байсан билээ.

Нийслэлийн захиргаанаас гаргасан энэ шийдвэр нэлээд олон хүний эсэргүүцэлтэй тулгарч энэ долоо хоногоос эхлэн Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэхээр болж харин бусад уулзварууд хэвээр үлдээд байсан юм. Тэгвэл хотын удирдлагууд энэ шийдвэрээ бүрэн цуцалж, замын хөдөлгөөний чиглэлийг хуучин хэвэнд нь оруулахаар болжээ. 

Энэ талаар Нийслэлийн удирдах албаны төлөөлөгчид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Тиймээс есдүгээр сарын 1 буюу маргаашийн 06:00 цагаас эхлэн хуучин чиглэлээр зорчин явах юм.