Хүний эрхийн талаар ойлголтгүй хүн өнөөдөр “хүний эрхийн өмгөөлөгч” хйиж байгаа ажээ. Тодруулбал хүнийг ялгаварлан гадуурхахгүй, гүтгэхгүй гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Гэтэл хүний эрхийн хууль М.Ичинноров өөрийнхөө жиргээгээр бусдыг илтэд гутаан доромжиж, ялгаварлан гадуурхав. 

Түүний энэ үйлдэл нь Эрүү болон зөрчлийн хуулийг илт зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал
•    Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах
1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.хүч хэрэглэж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

•    Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл. Гүтгэх
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Монгол улс эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг шинэчилж, 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон билээ. Гэтэл “хүний эрхийн хуульч” гэж өөрийгөө тодотгодог бүсгүй  өөрийн жиргээгээр “мэдлэггүй” гэдгээ харуулав. Эрүүгийн тухай хуульд “Ялгаварлан гадуурхах” гэсэн зүйл, заалтыг мэдэх учиртай л баймаар байтал харамсалтай ингэж жиргэж суугаа нь хуульчийн мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаж байгаа нь ямар учиртай юм бол доо...