Image result for ОтгондалайГерманы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдсан Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд шалгарч хүрэл медалийн болзол хангасан билээ.

Тэгвэл өчигдөр шөнө Монголын цагаар 00.00 цагаас хагас шигшээд Рио олимпийн наадмын мөнгөн медальт Францын боксчин Софъян Оумихатай тулалдсан юм. Ялалт байгуулвал мөнгөн медалийн болзол хангах байсан ч гурван үеийн тулааны шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээснээр хүрэл медалийн эзэн боллоо. 

2016 олимпийн наадмын хагас шигшээд Д.Отгондалай Францын боксчин Софъян Оумихад ялагдаж хүрэл медаль хүртэж байсан юм. Харин жилийн дараа дахин учраа таарсан нь энэ юм. Хэдийгээр манай тамирчин тулаан давуу тоглолтыг үзүүлсэн ч шүүгчдийн шийдвэрээр  ялагдал хүлээсэн билээ.