Жүжигчин Т.Бархүү анх МҮОНТВ-д орчуулгын кинонд дуу оруулан ажлын гараагаа эхэлж байсан билээ. Харин одоо тэрбээр хошин урлагийн "Х-түц" продакшны жүжигчин гэдгээрээ олны танил болсон.

Хошин урлагийнхаа хажуугаар дэлгэцийн бүтээлд бие даан хүчээ сорихоор шийджээ. Тэрбээр одоогоор кино зохиол хайж байгаа бөгөөд зөвхөн залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллана гэсэн шаардлага тавиад байгаа гэнэ. 

Харин сүүлийн үед түүнийг "Х ТҮЦ" продакшнаас өрх тусгаарлах нь гэсэн яриа гарах болсон юм. Түүнээс энэ талаар тодруулснаа "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Тэгвэл энэхүү ярианд жүжигчин Т.Бархүү албан ёсоор "Үгүй ээ. Тийм зүйл байхгүй" хэмээн хариуллаа.

Д.Ана