Монгол улсын хүн ам жилээс жилд өсөж байгаа. Гэвч хүнээ өсгөсөн ч хүмүүжүүлж чадахгүй байна. Үүнийг сүүлийн 10 жилийн төрөлтийн тоо болон цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдийн тоо,  гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-ийн тоон баримтаас харж болно.

Сүүлийн 10 жилийн төрөлтийн тоон баримтаас харж байна. Улсын хэмжээнд

2006 онд 47 361 хүүхэд

2007 онд 55 634 хүүхэд

2008 онд 63 087 хүүхэд

2009 онд  68 544 хүүхэд

2010 онд 65 660 хүүхэд

2011 онд 70 328 хүүхэд

2012 онд 74 474 хүүхэд

2013 онд 79 371 хүүхэд

2014 онд 81 228 хүүхэд

2015 онд 80 434  хүүхэд

2016 онд  77 803 хүүхэд төрсөн байна.  

Харин энэ төрөлтийн хурдыг Монголын боловсролын салбар үнэндээ дийлэхгүй байна. Ядаж цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тооноос үүнийг харж болно. 2016 онд  43 000 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Харин энэ жил 18 421 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадсангүй.  

Хүн амын хурдаа гүйцдэггүй боловсролын системийг илэрхийлж байгаа нэг зүйл бол гурван ээлжээр хичээллэж байгаа явдал юм.  2016-2017 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 31 сургуулийн 8706 сурагч 3 дугаар ээлжид хичээллэж байсан. Улсын хэмжээнд 3 ээлжтэй сургууль 2013-2014 онд 23, 2014-2015 онд 22, 2015-2016 онд 24 сургууль, 2016-2017 онд 32 байсан юм. 2017-2018 оны хичээлийн шинэ жилд СХД-ийн 67, БЗД-ийн 102, 21 дүгээр сургуулиуд 2 ээлжтэй болж байгаа. Мөн 2017 оны 9-р сард багтаж БЗД-ийн 14, 84, "Шавь цогцолбор", ХУД-ийн 15, 32, 115 гэсэн 6 сургууль 2 ээлжид шилжих юм байна.

Хүн амаа өгөхөд иргэд чинь анхаарчихлаа. Одоо төр нь энхрий нүүрээ үрсдээ харуулж сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтад анхаарал хандуулмаар байна.