Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран утаа их хэмжээгээр хаяж байгаа тээврийн хэрэгслүүдийг торгож, зөрчлийг арилгах хүртэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байгаа юм байна. Бид энэ талаар болон техникийн үзлэгийн талаар Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнхтэй ярилцаж тодрууллаа.

- Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хичнээн автомашин техникийн үзлэгт ороод байна вэ?

- Улсын хэмжээнд 437 000  гаруй автомашин техникийн хяналт, үзлэгт хамрагдаад байна. Үүнээс тусгай зөвшөөрөлтэй, манай программд бүртгэлтэй хоёр аж ахуйн нэгж болон Нийслэлийн тээврийн газар гэсэн гурван ААН нэмэгддэг. Авто тээврийн үндэсний төвийн хэмжээнд 2017.09.03-ны өдрийн байдлаар 418 000 тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдсан байна.  

Нийт хамрагдах ёстой тээврийн хэрэгслийн тоотой харьцуулах юм бол 88 хувийн гүйцэтгэлтэйгээр үйл ажиллагаа үргэлжилж байна.  

- Автын үзлэгт ороод тэнцэхгүй буцаж байгаа машин хэд байна вэ?

- Нийт 9531 тээврийн хэрэгсэл автын үзлэгт тэнцээгүй байна. Үүнээс утаагаар 1229, өнгө үзэмжээр 5284, тоормосны үзүүлэлтээр 2067, жолооны механизмаар 3043, гэрлийн тохиргоогоор 2610, дуу чимээгээр 63 тээврийн хэрэгсэл тэнцээгүй ийм үзүүлэлттэй байна.

Техникийн үзлэгээр тэнцээгүй үед манай инженер, техникчид тэнцээгүй үзүүлэлт тус бүрээр мэргэжлийн заавар зөвлөгөө өгч байгаа. Үүний дагуу тэнцээгүй автомашины эзэмшигч авто засварын газруудад очиж тухайн эвдрэл, гэмтлийг засуулаад буцаж техникийн үзлэгт орж байгаа. Дахиж орохдоо үнэ төлбөргүй ороод техникийн үзлэгт тэнцсэн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох эрхээ авч байгаа.  

-Автын үзлэгт тэнцээгүй машин замын хөдөлгөөнд оролцоод байвал ямар хариуцлага хүлээдэг вэ?

- Тээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хуулиар стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох ёсгүй. Техникийг үзлэгт орж, стандартын шаардлага хангасны дараа замын хөдөлгөөнд оролцох эрхийг манай  байгууллага олгож ажиллаж байгаа.  Стандартын  шаардлага хангаагүй замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Хөдөлгөөний удирдлагын төвийн  камерын хяналтын тусламжтайгаар  илрүүлэн гэрийн хаягаар торгууль хүргүүлдэг. Мөн Замын цагдаагийн алба хаагч  замд хяналт шалгалт хийгээд  үзлэгт ороогүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч байгаа.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч нарт хандан хэлэхэд тээврийн үзлэг, хяналтад ороогүй болон  орсон ч стандартын шаардлага хангаагүй тохиолдолд  замын хөдөлгөөнд битгий оролцооч гэдгийг уриалмаар байна.  

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулаад Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Ганц Улаанбаатар гэхгүй  орон нутгийн замын хөдөлгөөн ч нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг тээврийн хэрэгслийн эзэмшигч болон жолооч нарт анхааруулмаар байна.  

-Жолооч нар үзлэгт орсон сараа татвартай андуурдаг гэмтэй...

- Татвар бол эхний зургаан сард багтаан тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээс хамаарч  төлж байгаа. Тээврийн хэрэгслийн үзлэгт орсон сардаа л орно.  Өнгөрсөн жилийн 11-р сард үзлэгт орсон машин энэ жилийн 11-р сард үзлэгт орно.  Гэхдээ тээврийн хэрэгслийн  эзэмшигчид хэдэн сард үзлэгт орсноо мэдэж байх шаардлагатай.  Хэзээ үзлэгт орсноо тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон манай байгууллагын сайт болох  www.transdep.mn мөн ухаалаг гар утасны smartcar аппликэшнээс үзлэгт орсон цаг хугацаагаа үзэх боломжтой.

Үзлэгт  орох  хугацаагаа мартсанаас болж Замын цагдаад торгуулах нөхцөл үүсдэг. Иймээс үзлэгт орох хугацаагаа мэдэж байхыг хүсэж байна.

-Техникийн хяналтын хувьд улсын хэмжээнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Замын цагдаагийн алба, Нийслэлийн агаарын чанарын албатай хамтран  нийслэлийн гудамж замын шалгалтыг хийж байна.  Өвлийн улиралд нийслэл хот агаарын бохирдолтой болдог. Үүнтэй холбогдуулан амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, агаарын бохирдлын тухай ихээр ярьдаг. Гэтэл тээврийн хэрэгслүүдээс жилийн дөрвөн улиралд утаа гарч байгаа. Манай байгууллагаас зөвхөн өвөл ихээр ялгаруулдаг мэтээр гэнэт ухаан орсон юм шиг байдаггүй. Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Нийслэлийн агаарын чанарын албатай хамтран  энэ зуны турш утааны хяналт шалгалтыг хийхээр удирдамж гарган 07-р сарын 05-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтын ажлыг хийж байгаа.

Энэ хугацаанд 24 удаа хяналт шалгалтын ажил хийгдсэн байна.  Үүнд 381 тээврийн хэрэгсэл шалгагдаж, 219 тээврийн хэрэгсэл утааны үзүүлэлтээр тэнцээгүй байна. 381 тээврийн хэрэгслээс 219 нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй гэдэг нь их өндөр тоо мэт харагдаж байгаа. Бид нүдэн дээр илт их утаа хаяж байгаа тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан.  Ингэснээр өндөр үзүүлэлтэй гарч байгаа.  

-Дизель тэргүүд, автобуснууд маш их хар утаа хаядаг?

- Нийтийн тээврийн газар болон Замын цагдаагийн албатай хамтарсан хяналт шалгалтын ажлыг байнга хийдэг.  Энэ нь тээврийн хэрэгслийн эзэмшигчээс шалтгаалдаг. Зүй нь бол дизель тээврийн хэрэгсэл болон автобуснууд утаа багасгах нэмэлт бодис хэрэглэдэг. Мөн утаагаа багасгахаар түлшний аппартурыг шахдаг, түлшээ багасгадаг. Үзлэгт орохдоо утаагаа бага болгоод, техникийн үзлэгтээ тэнцэхээрээ нэмэлт бодис хэрэглэхээ больчихдог.  Уг нь манай байгууллагаар дүгнэлт нь гараад, ач холбогдол, үр дүнтэй гэсэн нэмэлт бодис, төхөөрөмжийг хэрэглэх нь зүйтэй.  Ингэснээр агаарын бохирдол буурах үндэс болж байгаа. Гэтэл ААН-үүд үзлэгийн үеэр  худалдаж авчихаад бусад үед хэрэглэхгүй байгаа. Нүд хуурсан, өнөөдөр маргаашийг аргацаасан үйл ажиллагаа гараад байгаа учраас хяналт шалгалтын  ажлыг  10-р сарын сүүл хүртэл хийнэ.  

-Хяналтаар зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг торгож байгаа юу?

- Замын цагдаагийн алба хаагчид торгож, зөрчлийг  арилгатал тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, үзлэгийн төвүүдэд шилжүүлж байгаа.  Тээврийн хэрэгсэл зөрчлөө арилгаад, утаагаа шалгуулаад, стандарт шаардлага хангаж байвал  гэрчилгээг нь олгож замын хөдөлгөөнд оролцуулах нөхцөлийг хангаж байна.

Наймдугаар сар аялал, зугаалгын сар байдаг. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хяналтад орох ёстой тээврийн хэрэгслүүд оролгүй хөлөө орон нутаг руу аялал зугаалгаар явдаг. Хугацаандаа үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэл цөөнгүй байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутгийн тээврийн  хяналтын үзлэгийн төвүүд тээврийн хэрэгслийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн эзэмшигч рүү утасдаж холбогдон, хугацаа хэтэрсэн талаар сануулан зөвлөх үйлчилгээ хийж байгаа. Магадгүй утсаар яриад хүн бүрт хүртэх боломж байхгүй.  Ийм учраас жолооч та бүхэн болох  www.transdep.mn мөн ухаалаг гар утасны smartcar аппликэшнээс үзлэгийн хугацаа хэтэрсэн бол яаралтай ороорой. Магадгүй таны  мартсанаас болж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдаж эдийн засагт тань хохиролтой нөхцөл үүсэх болно. Тиймээс авто тээврийн үзлэгтээ идэвхитэй оролцоорой.  

- Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

А.Баярмаа