Манж гэх үгийн утгийг залуусын дунд ихээхэн хэрэглэдэг бөгөөд энэ нь улааныг харж урваж, шарыг харж шарвадаг хүнийг хэлдэг нэгэн ёсны бидний дунд ихээхэн хэрэглэдэг хэлц үг болсон билээ. 

Тэгвэл сүүлийн үед жүжигчин Барслхагваг "Манж залуу" хэмээн ярих болжээ. Юуны учир түүнийг ингэж хэлж байгааг ойлгоогүй зарим нэгэнд нь жүжигчин залуу онцгүй зантай хүн мэтээр ойлгогдож болох байх. 

Яг үнэндээ бол энэ нь жүжигчин залууг нэлээд хэлмэгдүүлсэн үг бололтой. Учир нь тэрбээр энэ сард нээлтээ хийх "Зүрхний хилэн" уран сайхны кинонд бүтээсэн дүртэй нь холбоотой бөгөөд уран бүтээлч найз нар нь шоглон Манж зантай хэмээн дуудах болсонтой холбоотой гэнэ. 

“Фантастик” продакшн, F Studio, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кинонд монголчуудын манжуудтай хэрхэн тэмцэж тусгаар тогтнолоо авч буй үйл явдалыг сонирхолтойгоор дүрслэн харуулсан ба энэ бүтээлээс үзэгч та бүхэн Манж зантай залуугийн учрыг тун сайн олох болов уу.