Уншигч таны харж байгаа хоёр охиныг М.Онон, М.Мөнхжин гэдэг. Тэдний хувьд төрөлхийн тулгуур эрхтэний бэрхшээлтэй төрсөн эгч дүүс юм. Тодруулбал,

М.Онон 17 настай. Хөл нь төрөлхийн хазгар бөгөөд үүнээсээ болж явахад бэрхшээлтэй байсан. Тиймээс  2003, 2010 онд хагалгаанд орж байв. Хэдийгээр хагалгаанд орсон ч хазгар нь гүйцэд засагдаагүй бөгөөд одоо хоёр хөл нь урт богино, алхаж чаддаггүй.

М.Мөнхжин 12 настай. Хөл нь төрөлхийн явж чаддаггүй тул  тэргэнцэрт суудаг. Хөл дээрээ зогсож чадах  ч жирийн хүн шиг явж чадахгүй, мөлхдөг.

Охид хэдийгээр бүрэн эдгэрч хөл дээрээ алхах боломжтой ч Монгол улсад тэднийг эмчлэх боломжгүй гэжээ. Үүнийг ЭМЯ баталсан.

Харин  Солонгос улсад эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрэх боломжтой бөгөөд охид  Сөүл Сог эмнэлгийн эмч нар эмчилж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тиймээс охид хагалгааны зардлын мөнгийг Монголын ард түмнээс хүсэж байгаа юм. Охидод дөрвөн цуврал хагалгаа хийх юм байна. Ингэснээр охидын тулгуур эрхтэн эдгэрч, бие даан алхаж явах боломжтой болох юм. Охидын эмчилгээний нийт зардал  Монгол мөнгөөр 58 сая төгрөг болох бөгөөд 2017.09.18-ны өдөр Сөүл Сог эмнэлэгт ирсэн байх шаардлагатай гэжээ.

Охидын хувьд сэргэлэн, цовоо бөгөөд хөлөө эдгээчих юм бол улс орондоо ихийг хийж бүтээх  хүсэл зорилготой юм. Тиймээс охидын ээж Т.Хулан өөрийн биеэр манай редакцад ирж, Монголд эмчлэгдэхгүй ч гэсэн охидод маань хөл дээрээ зогсох боломж байгаа болохоор хугацаа алдахгүйгээр мэдээллийг олон нийтэд түгээж, тусламж хүссэн.

Мөн охидын эмчлгээний зардалд  хувь нэмэр болох зорилгоор энэ сарын 18-нд Улаанбаатар паласын их танхимд "Сэтгэлд гэрэлтсэн ирээдүй" тоглолт болох юм. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд уншигч та бүхэн охидын ээж Т.Хулантай 86708987 дугаарын утааср холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  

Мөн охидод туслах хүссэн иргэд, ААН-үүд  М.Онон охины нэр дээрх Хаан банкны 5020749062 тоот дансанд эмчилгээний зардалд зориулан хандив өргөнө үү.