Өнгөрч буй зун болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулан Монгол Улсын төрийн тэргүүн болсон билээ.

Тэгвэл түүнийг ийнхүү сонгуульд амжилттай оролцоход ард нь үүрэг гүйцэтгэсэн туслахуудын гавьяа их. Эдгээр туслагч нарын нэг бол сэтгүүлч Б.Мөнхбаясгалан юм. Үүнийхээ дагуу ч одоо Ерөнхийлөгчийн арын албанд хүчин зүтгэсээр байгаа. Тэгвэл сонгуулиар хамтарч байсан бусад хамтрагчидтайгаа тэрбээр тэрсэлдээд эхэлжээ. 

Монгол HD  телевизийн захирал Номингийн нөхөр гэдгээрээ олны танил болсон Г.Бат-Эрдэнэ өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намын нэр дэвшигчийн багт ажиллаж байсан билээ. Тэрбээр саяхан интернэтээр тарсан Орос улсад айлчлал хийж байгаа төрийн тэргүүний орчуулагчийн үйлдэлийг шүүмжлэн олон нийтийн сайтаар сэтгэгдэлээ илэрхийлсэн аж. 

Харин үүнд нь Мөнхбаясгалан нэлээд ундууцан сонирхолтой тайлбар хийсэн байна.