Модель Чингүүн мисс Содтуяа нар хамтран амьдарч дундаасаа нэг хөөрхөн охинтой болон аз жаргалтай амьдарч байсныг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Хосууд нэг л өдөр тус тусын замаа хөөж модель Чингүүн Их засаг их сургуулийн захирал Ням-Осорын охин Ундралыг хоёр дахь хайртаараа зарлаж өдгөө аз жаргалтай хосуудын тоог нэгээр нэмэн амьдарч буй билээ. Ундралын аав нь Их засаг их сургуулийн захирал бол түүний ах УИХ-ын гишүүн Учрал гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм дээ ч нэг хэсэг модель Чингүүнийг баян айлын охины мөнгөнд нь болж суусан гэх яриа ч тухайн үед мэр сэр газар аваад байсан юм. Түүний эхнэр одоо МҮОНРТ-д нэвтрүүлэгч хийдэг бол харин Чингүүн "Хүннү" хэмээх зочид буудлыг нээн ажлуулаад удаагүй байгаа аж. Харин Чингүүн Содтуяа хоёрын дундаас гарсан Содонгоо хэмээх аавыгаа мөн ч их дуурайсан охин нь энд тэнд миссийн тэмцээнд оролцон их л амжилттай яваа гэнэ лээ. Ингээд уншигчиддаа Чингүүн, Ундрал нарын сүүлийн үеийн фото зургуудаас хүргье. 

Эх сурвалж: Seen.mn