Олонд "Хөөрхөн Дөлгөөн" гэж хэлүүлэх болсон жүжигчин О.Дөлгөөн чадварлаг залуу эмэгтэй жүжигчдийн тоонд багтдаг. Оюутан байхдаа "Амьдралд тавтай морил", "Хайрын эрэлд", "Эзэнгүй бөгж" зэрэг киногоор үзэгчдийн танил болсон түүнийг нууцхан харах залуус цөөнгүй. Эгдүүтэй хөөрхөн төрх, бие хаа түүнд яг л зохицсон харагддаг. 

Тэрбээр 2011 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Кино, жүжиг хоёрын аль нэг төрлийг нь онцлолгүйгээр дүр бүтээх хүсэлтэй О.Дөлгөөнд ухаалаг, даруу, цэвэрч эрэгтэй хүн таалагддаг гэдэг. Тэгвэл Хөөрхөн Дөлгөөнөөр хайрлуулах азтай залуугаар Очироо гэх залуу тодорсон . Хятадад сурч байсан, даруухан, боловсролтой гэгддэг Очироо нь Next elevtronics-т ажилладаг аж. Түүнчлэн хосууд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа бөгөөд жүжигчин бүсгүй хамтлагаасаа чөлөө авсан байгаа.

"Мөрөөдлийн театр"-ынхан өчигдөр шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Хөөрхөн О.Дөлгөөнөө уг баяртаа хүрэлцэн ирсэн юм.

Д.Ана