Буудлагын спортын олимп, дэлхийн домогт аваргуудын халз тулаан энэ сарын 17-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна. Халз тулаанд

  • Олимпийн хоёр алт, гурван хүрэл медалийн эзэн, Дэлхийн аваргын хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн Болгарь улсын тамирчин  Мария Гроздева

  • Олимпийн алт, гурван мөнгө, нэг хүрэл медалийн эзэн  Дэлхийн аваргын гурван алт,  нэг мөнгөн медальт Сербийн тамирчин  Ясна Секарич

  • Олимпийн алт, хүрэл медалийн эзэн Дэлхийн аваргын гурван алт,  мөнгө, хүрэл медальт Гүржийн тамирчин Нина Салуквадзе

  • Бээжин-2008, Рио-2016 олимпийн наадамд оролцогч, Дэлхийн цомын аварга, ОУХМ, Монгол улсын тамирчин  Ц.Мөнхзул

  • МУГТ, Олимпийн хоёр удаагийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга  Д.Мөнхбаяр нар оролцох юм.  

Энэ цагийн онч мэргэд, амьд домог болсон бүсгүйчүүдийн буудлагын тулааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та 9908 2739, 9911 4812 дугаараас лавлаарай.  

Тулааныг тохиолдуулан МУГТ, Олимпийн хоёр удаагийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга  Д.Мөнхбаярын “Спортын түүхэн үзэсгэлэн” болно. Үзэсгэлэн энэ сарын 16-18-ны өдрүүдэд БльюМон үзэсгэлэнгийн танхимд болох юм.