Сэрэмжлүүлэг:Барилга дээр ажиллаж байсан Солонгос иргэн нас барлаа
2017/09/12
Өчигдөр барилга дээр ажиллаж байсан БНСАУ-ын иргэн нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж нас барлаа гэх мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус барилга дээр гэрээгээр ажиллаж байсан БНСАУ-ын иргэн R.С /эр,25н/ барилгын шат буулгаж байгаад 5 давхраас унаж нас барсан байна. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						