Сүүлийн жилүүдэд, өмнө нь бидний мэддэггүй байсан янз бүрийн гадаад хоол хүнсний бүтээгдэхүүн Монголд нэвтэрч, хэрэглэгдэх болов. Түүгээр үл барам тэдгээрийн зарим нь аль хэдийн монголчуудын өргөн хэрэглээт хоол хүнс болж амжжээ.

Тэдгээрээс тоочвол, сүүлийн үед ихэд дэлгэрч буй цагаан хоолны үндсэн материал шар буурцагны мах, дүүпүү болон халуун ногоо, кимчи, бэлэн гоймон, янз бүрийн сортын алим, лийр гэх мэт жимснүүд бидний өргөн хэрэглээт хүнс болж байна.

Гэвч, гадаадын янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн нэвтэрч, монголчуудын хоол хүнсний бүтэц өөрчлөгдөх хэрээр нэгэн аюулт өвчин монголчуудыг хиаруулж эхэлжээ. Энэ бол ходоодны хорт хавдар юм. Дэлхийн хорт хавдар судлалын олон улсын сангийн мэдээлснээр (http://www.wcrf.org/int/cancer-facts-figures/data-specific-cancers/stomach-cancer-statistics), Монгол улс ходоод гэдэсний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 2-т ордог болжээ. Уг тайланд мэдээлснээр, 100 мянган хүн ам тутамд тохиох ходоодны хорт хавдрын өвчлөлөөр БНСУ 1-рт оржээ. Тус улсад 100 мянган хүн тутамд 62.3 хорт хавдрын өвчлөл тохиож байгаа бол монголчууд 47.4 гэсэн үзүүлэлтээр удаах байрт орсон байна. 

Судалгаанаас үзвэл, дэлхий даяар хорт хавдрын өвчлөлүүдээс ходоодны хорт хавдар нь тархалт, үхлийн тоогоор хоёрдугаарт ордог ажээ. Ялангуяа, ходоод гэдэсний хорт хавдар Азийн орнууд, тэр дундаа Солонгос улсад маш олон тохиолдож байгаа бөгөөд тус улсад ходоодны хорт хавдар нь хамгийн түгээмэл хорт хавдар юм. Эрдэмтдийн судалгаагаар кимчи, шар буурцагны бүтээгдэхүүний өндөр хэрэглээ ходоодны хорт хавдарын эрсдэлтэй холбоотой гэдэг нь батлагджээ. Энэ талаар http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2766547/ сайтад мэдээлсэн байна.

 

 

Аагий

gashuun.mn