Нэгэн цагт мандаж явсан "Back street boy" хамтлагийн гишүүн Ник картерийн дүү Аарон Картер 1990-ээд оны дунд үеэс ахыгаа дагаж уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд 2013 он хүртэл эд мандаж халуухан модел охид, кино жүжигчидийг ч араасаа хуйлруулж явсан юм. Гэвч түүний энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Тэрээр хар тамхи, мансууруулах бодист хэт автаж үүнээсээ болж их хэмжээний өрөнд орж дампуурлаа зарласан юм. Тэрээр хэдэн жилийн өмнө гоо сайхны мэс засалд орсон бөгөөд мэс заслын дараа гам бариагүйгээс болж нүүр нь их хэмжээгээр өвддөг болжээ. Үүнээс болж их хэмжээний өвчин намдаах эм хэрэглэдэг ч нэмэр болдоггүй гэж Аарон “The Doctors” шоунд оролцохдоо хэлсэн байна. Тус шоуны үеэр Аарон хөтлөгчийн асуусан асуултанд хариулахдаа сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй амьдрал нь ямар хэцүү байгаа тухай ярьж нулимс дуслуулж байжээ. Тэрээр "Энэ бүхэн цаг хугацаа өнгөрөх тусам улам сайжирна гэдэгт би итгэлтэй байна" хэмээн шоуны төгсгөлд хэлжээ. 

Эх сурвалж: Seen.mn