Өнөөдөр 2017 оны есдүгээр сарын 15-ны өдөр. Баасан гариг. Есдүгээр сарын гурав дахь долоо хоног 60 хувьтай үргэлжилж байна.Цээж дэлдэлтээрээ л алдартай монголчууд та бидний амьдралдцаг төлөвлөлт гэдэг зүйл маш бага орон зайг эзэлдэг учир сарыг долоо хоногуудад хуваан тэмдэглэж, ярих нь бага зэрэг хачирхалтай санагдаж магадгүй.

Ер нь Монгол Улсад дээр дооргүй төлөвлөлт гэдэг зүйл байдаггүй.Учрыг тодруулваас нүүдлийн иргэншлийн онцлог, нүүдэлчин ахуйдтогтсон хэв маяг гэнэ. Бид ямар ч хүнд нөхцөл байдалд дасан зохицож, асуудлыг даван туулж чаддаг ард түмэн учраас асуудал тулгарвал л шийддэг. Тулгарахгүй бол шийдэхгүй. Асуудал тулгарахгүй бол өөрсдөө асуудал үүсгэнэ. Одоо цагт амьдардаг учраас ирээдүй цаг хэнд ч падлийгүй. Ирээдүйн асуудал ирээдүйдээ үлдэг, энд амьдрал буцалж байхад юун хаа холын асуудалд санаа зовох гэсэн үгс жинхэнэ Монгол хүний амнаас өдөр шөнө, өглөө оройгүй, дөрвөн улирлын туршид урсан гарна. Гудамжинд халтайн гүйх жаалхүүгийн амнаас ч тэр, төрийн ордонд чухал царай гарган биднийг удирдан жолоодогсдын амнаас ч мөн ялгаагүй дээрх үгс урсан гардаг байна. Хамгийн гол нь ирээдүйдээ санаа зовдоггүй тэрхүү хайнга байдал үйлдэл бүрт нь харагдах аж. 

Энэ эмгэнэлийг ердөө долоохон хоногийн өмнө болсон жишээнүүдээр бататгая. Онол бодит амьдралд туршилтаар нотлогдож батлагдахгүй бол юу ч биш шүү дээ.
Есдүгээр сарын 11-ний өдрийг Америк­чууд хар өдөр хэмээн гашуудан “тэмдэглэдэг”. Онгоцоор мөргөсөн ч бай, дотроос нь дэлбэлсэн ч бай ямартай ч Ихэр хоёр цамхаг нурсан, сүйрсэн нь үнэн учраас тэр гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Харин манай улсад өнгөрсөн долоо хоногийг буюу 2017 оны есдүгээр сарын 4-10 хооронд дараалан болсон үйл явдлуудаас үзэхэд “Хар долоо хоног” гэж нэрлэхгүй байхын аргагүй юм. Эхнийх нь есдүгээр сарын 4-5-ны хооронд зохион байгуулагдсан “Инвест Монголиа 2017” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт. Жил бүрийн чуулга уулзалтад манай улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засагт тулгамдаж буй асуудлууд гэхчлэн олон төрлийн сэдвээр тухайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд судлаачид илтгэл тавьж, хариуцагч удирдлагууд өөрсдийн биеэр оролцдог. “Инвест Монголиа” бол арав гаран жилийн түүхтэй, гаднын хөрөнгө оруулагчдыг татах гол хэрэгслүүдийн нэг болдог, Монгол Улсын Засгийн газраас төлөөллөө оролцуулдаг гээд гаднаас нь харахад л ач холбогдол нь томд тооцогдох арга хэмжээ.  Тэгвэл яагаад “Хар долоо хоног” энэ чухал арга хэмжээнээс эхэлснийг өгүүлье. 

Хөрөнгө оруулагчдыг амжилттай үргээв 

Даваа ба Мягмар гариг-Есдүгээр сарын 4, 5
Хоёр өдөр үргэлжилсэн чуулга уулзалтын үеэрулс төрийн тогтвортой байдалхөрөнгө оруулалтын орчинд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл гэж илтгэл тавьж буй гаднын болон дотоодын бүх оролцогчид хэлсэн гэхэд буруудахгүй.Ямар нэг байдлаар илтгэлийнхээ дундуур дурдаад л байлаа. Учир нь Монголын улс төрөөс тогтвортой байдал, төлөвшил гэдэг зүйлсийг хүлээлтгүй гэсэн урам хугарам бодолхаа сайгүй төрж байсных биз.Хоёр дахь өдрийн үдээс хойш цагаасаа хождож эхэлсэн “Улс төрийн байдал хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх нь” сэдэвт хуралМонгол Улсын нүүрийг гаднын томоохон хөрөнгө оруулагчдын өмнө жинхэнэ баастаж орхих нь тэр.Бусад хурал, хэлэлцүүлгүүд бүгд амжилттай явагдаж байсан ч ганцхан тэр хурал гайхаш төрүүлэхгүй байхын аргагүй байв.УИХ-ын гишүүд олонхи болж оролцсонучраас л онцлохгүй байхын аргагүй, урам хугарахгүй байхын аргагүй болж өнгөрсөн юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, Г.Занданшатар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар хуралд уригдаж, илтгэгчээр оролцсон. Бүрэлдэхүүн дээр нэмээд УИХ-ын гишүүнЗ.Нарантуяа иржээ. Тэрбээр парламентын төлөөлөл учраас урилгагүй байсан гэсэн ч зочин, оролцогчийн үүднээс байр сууриа илэрхийлсэн, хөрөнгө оруулагчид ч түүнийг сонссон болно. Хурал удирдагч эхний асуултыг асуулаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ач холбогдлыг тайлбарлаж өгнө үү. Бизнес эрхлэгчид бид юуг анхаарах ёстой вэ?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал олон жил яригдсан. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодотгож, тодорхой болгох шаардлагын үүднээс хийж байгаа өөрчлөлт. Ялангуяа Засгийн газар, парламент, шүүх засаглалын эрх мэдлийг жинхэнэ утгаар нь бий болгосноор улс төрийн тогтвортой байдлыг хангана. Засгийн газар халагдаж солигддог асуудлыг шийдэх, төрийн бодлогын тогтвортой байдлыг хангахад тодорхой хэмжээнд эерэгээр нөлөөлнө.

УИХ-ын гишүүн Л.Болд:
-Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэл шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас эхэлсэн. Ард түмний саналыг авсан парламент сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэж ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийн нөхцөл өөрчлөгдсөн. Яагаад гэвэл бид шинэ Ерөнхийлөгчтэй болсон.Эрх баригч нам давуу талаа ашиглан өөрчлөлт хийх асуудал яригдаж байна.
Дээрх асуултаас хойш хурал тамын тогооны хэрүүл болж хувирав. АН-ын зүгээсЕрөнхийлөгч Х.Баттулгын эрх мэдлийг бууруулах гэж МАН-ын олонхи болсон парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна, ардчиллын эсрэг үйлдэл хийж байна гээд өнгөрсөн долдугаар сараас хойш ярьж байгаа утгагүй зүйлсээ Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзлэгчдийн өмнө тасралтгүй ярьсан. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсан чЕрөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах заалт 2021 оноос хэрэгжих юм.Харин МАН-ын төлөөлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг засаглалын тэнцвэртэй байдлыг хангахын тулд хийх гэж байгаа, ингэснээр улс төрийн тогтвортой байдлаа хангаж хөрөнгө оруулалтын тохиромжтой орчин бүрдэхэд нөлөөлнө гэснээс биш дорвитой бөгөөд оновчтой тайлбар өгч чадсангүй. Даарин дээр давс гэгчээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч УИХ-ын гишүүдээ авилгалч, хахуульчаар нь дуудаад монголын эдийн засаг, хөгжлийг ухрааж байгаа гол хүмүүс, манай нийгэм, улс төр ялзарсан гэв. Цаг гаран үргэлжилсэн өдөөн хатгалт, хэрүүлийн шинжтэй хурал дуусахад “барууныхан” толгой сэгсэрч харагдана лээ. Хөрөнгө оруулагч томоохон компаниудын төлөөлөл хуралд оролцсон шалтгаан бол үйл ажиллагаагаа явуулах нийгэм, улс төрийн орчин, нөхцөл байдлын талаар дам бус шууд байдлаар мэдээлэл авахын тулд.Нэг талаас нь бодож үзвэл тэд зорилгодоо хүрсэн. Монголын улс төрийн нөхцөл байдал ямар тогтворгүй, улстөрчид нь ямар төлөвшөөгүй байдгийг тэд өөрсдийн нүдээр олж харсан. Дотроо хэчнээн үл ойлголцолтой байсан ч гадныхны өмнө нэгдмэл байдалтай харагдаж байж өрөндөө дарагдсан эх орноо, унаж доройтсон эдийн засгаа сэргээнэ гэдгийг бодох ч сөхөө байсангүй. Юутай чМАН-д илүү ухаалаг, илүү оновчтой байхад 70 жил, АН-д төлөвшихөд 30 жил хангалтгүй бололтой. 

Нүүрсээр ашиг олох боломжийг дахин хаав

Лхагва гариг-Есдүгээр сарын 6
Дараагийн үйл явдал бол дээрхтэй харьцуулахад жинхэнэ хар дарсан зүүд. Шууд утгаараа ч тэр хар асуудлууд ундран гарав.Нүүрсний экспорт, төмөр зам гээд нүүрстэй холбогдохасуудал бүр харлаж, шийдэл бүр нь бүрэнхийлж сарнисаар харанхуйд замхран орлоо. Мягмар гариг буюу5-ны өдөр “Инвест Монголиа” өндөрлөж, залгуулаад Ерөнхийлөгч Х.Баттулгаанхны айлчлалаараа ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумд оролцсон. Есдүгээр сарын 6-7 хооронд зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд нийт 60 орчим улсын төлөөлөл оролцож, хамтын ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар хэлэлцсэн байна. Эдийн засгийн харилцаагаа сайжруулах алхам гэсэн хүлээлтээс илүүдэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж, олон жил гацсан нүүрсний экспорт, төмөр замын бүтээн байгуулалтыг шийдвэрлэхэд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн гол зорилго оршиж байх ёстой байв.Төрийн тэргүүн маань Монгол нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах 

мэргэн санаатай ирснээ танилцуулсан авч 4000 километр зам туулсан нүүрс шорооны үнэ цэнтэй болж хэрэглэгчид очихыг, Монгол Улсад ашиг хэмээх зүйл ирэхгүй гэдгийг тооцоолоогүй бололтой юм. Эдийн засагчид“ОХУ-аар нүүрсээ 4000 км төмөр замаар тээвэрлэхийн тулд эхний ээлжинд долоо орчим тэрбум долларын бүтээн байгуулалт шаардагдана. Үүнтэй харьцуулахад Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд ихдээ л нэг тэрбум доллар шаардагдана. ОХУ-аар дамжуулж зарлаа гэхэднэг тонн нүүрсийг 250 ам.доллараас багагүй үнээр зарж байж ашиг олох бол Гашуунсухайтын чиглэлд 80 ам.доллараар зарахад л тэр хэмжээний ашиг олно. Энэ бол аль ч талаасаа утгагүй үйлдэл” гэж Ерөнхийлөгчийн шийдвэрийг тодорхойлж байх юм.

Гол хэрэглэгчид эсэргүүцлээ илэрхийлсэн нь

Пүрэв гариг - Есдүгээр сарын 7
Монголын нүүрсний дэлхийн зах зээлд өрсөлдөх чадамжийг сайжруулах зорилготой “Coal Mongolia 2017” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэндолоо дахь удаагаа зохион байгуулагдав. “Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх” уриаг дэвшүүлсэн энэ удаагийн “Coal Mongolia” урд хилийн ойролцоо үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд түлхэц үзүүлэх, урд хөрштэй харилцаагаа сайжруулахад нэмэр болох болов уу гэж бизнес эрхлэгчид битүүхэндээ найдаж байсан. Хоёр сая төгрөгний үнэтэй оролцох эрх буюу мандат нь сарын өмнө дууссанаас үзвэл нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсч, хөрөнгө оруулагчдын сонирхол маш их байсан нь лавтай. Ялангуяа БНХАУ-ын хөрөнгө оруулагчид энэхүү арга хэмжээг маш их сонирхож байсан гэх бөгөөд харамсалтай нь тэд оролцсонгүй. Хятадын төрийн өмчит томоохон компаниуд болон албаны төлөөлөгчид оролцохоор бүртгүүлсэн байсан ч тодорхойгүй байдлаар (хориг) оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн аж.Экспортын гол бүтээгдэхүүнээ хамгийн том зах зээлээс нь холдуулж, хэрэглэгчидтэйгээ харилцаагаа муутгана гэдэг эдийн засагч байтугай сургуулийн сурагчийн ч санаанд багтамгүй үйлдэл. 

Мэргэжлийн Засгийн газрыг огцруулав

Хамгийн хүнд нөхцөлд Монгол Улсыг удирдах үүрэг хүлээсэн Засгийн газар бол яах аргагүй Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар байв. 2012-2016 оны хооронд засгийн эрх барьсан АН-ын Засгийн газар дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байсан Монгол Улсыг дампуурлаа зарлахад тултал нь төсвийн алдагдалд оруулж, өрөнд даруулсан.Гэтэл бид улс төрийн ой санамж богинотой юм болохоор тэдний алдааг мартан одоогийн эрх баригчдад эдийн засгийн хүнд нөхцөл байдал, үүнээс үүдэж өдөр тутам нэмэгдэж буй нийгмийн стрессний дагуу Ерөнхий сайдыг золиослож орхих нь тэр. Дефолт зарлахын наахна Ерөнхий сайдынажлаа авч, эдийн засгийн өсөлтийг эерэг гаргасан Ж.Эрдэнэбатыг МАН-ын “хамтран зүтгэгчид” нь унагааж орхисон. Төрийн бодлого тогтвортой байвал уул уурхайг дагасан хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засаг багахан ч болов тогтвортой байна гэсэн хүлээлт дэлхийн тавцанд ч тэр, ОХУ болон БНХАУ-ын хооронд орших энэхүү тамын тогоонд ч үүсээд байсан. Тийм ч учраас 2016 оны парламентийн сонгуульд нэг нам олонхи болсон явдлыг засаглалын чадамжийг бэхжүүлэх, улс орны тогтвортой байдлыг хангах, эргээд зөв замдаа орохын эхлэл гэж хэн хүнгүй дотроо найдаж байв. Харамсалтай нь энэ бүхэн есдүгээр сарын 7-ны орой замхран арилсан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсны маргааш 2022 онд эргэн төлөлт хийх ёстой Засгийн газрын “Чингис” бондны ханш 0.462 центээр, 2021 онд төлөхХөгжлийн банкны бонд 0.270 центээр унасан байна. Энэ уналт цаашдаа үргэлжлэх болно. Засгийн газрыг унагаагчид дээсэн дөрөөн дээр алхаж явсан хүнийг унагаагаад өөрсдөө ч бас түүн дээр гишгэнэ гэдгээ ухаарсан юм болов уу гэсэн асуулт үлдэж байна.

Хар долоо хоног

Ирээдүйд хэрвээ Монгол Улсын удирдагчид ухаалаг хүмүүс байх аваас 2017 оны есдүгээр сарын 4-7-ны өдөрт болсон үйл явдлууд улс орны тусгаар тогтнол, ирээдүйд ямар их халтай байсныг цохон тэмдэглэж, гол гэм буруутнуудад нь хариуцлага хүлээлгэх нь лавтай. Яагаад гэвэл гурван сарын дараагаас эхэлж өр төлбөрөөс өр төлбөрийн хооронд монголчууд өнгөрүүлэх болно. Өмнөх засаглагчдын нас өндөр болж хорвоогоос хальсан ч тэдний тавьсан их өрийг Монгол залуучууд л нуруун дээрээ үүрнэ. Бүр хүнд хэцүү цаг тулгарвал өрийнхөө төлөөсөнд газар нутгаа өгнө. Дэлхийн түүхэнд ийм жишээ олон бий билээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, хөрөнгө оруулагчдаас, гадаад худалдаанаас тэр чигээрээ хамаарч байгаа энэ үед 2017 оны есдүгээр сарын хоёрдугаар долоо хоног хараар бичигдэн үлдлээ.

Үндэсний шуудан сонин