Анх 13 настайдаа загварын тайзнаа гарч, улмаар Монгол улсаа төлөөлөн "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож байсан Э.Сэлэнгэ нэг хэсэг амжилттай яваа загвар өмсөгчдийн нэг байсан билээ.

Шулуун яриатай хэмээдэг тэрбээр өөрийн амьдралаа ч ил тод ярьж, хайртай залуугийнхаа төлөө гадаадын фото агентлагт нүцгэн зургаа хүртэл авахуулан нэлээд шуугианы эзэн болж байсан. Үүнээс гадна насанд хүрээгүй байхад нь Камертон хамтлагийн гишүүн Ган Эрдэнэ хамт амралт руу дагуулж явж байсан хэмээн шууд ярьж олныг гайхашруулаад авсан бүсгүйн сонирхолтой амьдрал үргэлжилсээр байгаа аж. 

Тэрбээр саяхан гадаадын орнуудаар аялаж, тэндээ хэд хэдэн зураг авалтанд оролцжээ. Харин энэ удаад тэрбээр халуухан зураг авалт хийлгэсэн бололтой.