Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон багш ажилчид ажил хаялт зарлахаар болсон талаар өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Засгийн газар багш нарын шаардлагад хариу ирүүлээгүй тул тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, МСҮТ-ийн багш, ажилчид энэ сарын 21, 26-нд орон даяар ажил хаялт зарлахаар болоод байсан.

Тэгвэл багш нарын шаардлагад Засгийн газраас өнөөдөр хариу илгээсэн байна. Хариу тайлбарт ийн бичжээ. Гэсэн хэдий ч багш нар маргааш ажил хаях эсэх нь тодорхойгүй байгаа аж.