2017 оны 09-р сарын 15-21-ний хооронд БНАСАУ-ын Пехьнян хотноо зохион байгуулагдах Олон Улсын Таеквон-догийн 20 дах удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол Улсын Шигшээ баг хүлгийн жолоогоо залсан билээ. ОУХМ Дэлхийн аварга дэлхийн аваргын хошой хүрэл мeдальт, Дэлхийн цомын аварга Нэргүйн Баярмөнх дасгалжуулагчтай баг тамирчид ганзага дүүрэн мeдальтай эх орныхоо зүг айсуй. Мөн олон жил тус спортод зүрх сэтгэлээ зориулсан Э.Дашдаваа,  Н. Цолмон нар шинэхэн дэлхийн аварга болсон сайхан мэдээгээр энэ өдрийг эхлүүлж байна. Мундаг багшийн гарын шавь нар уул шиг нөмөртэй багшийнхаа нөмөрт Монгол түмнийхээ итгэлийг алдалгүй Бахдам сайхан амжилт гаргаж чадлаа. Баяр хүргэe.