Мярайлаг хэдий ч хэнээс дутахгүй хэвлүүхэн бүжиглэдэг Дөлгөөн хүү "Авъяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч гэдгээрээ бидэнд танил болсон. Махлаг хүн хөдөлгөөний эвсэлгүй, өөртөө итгэлгүй байдаг гэсэн ойлголтыг эвдэж тэрээр тайзан дээр байлдан дагуулж чадсан билээ. "Авъяаслаг Монголчууд" шоунд оролцсоноосоо хойш энд тэндхийн реклам, кино зураг авалтуудад мэр сэр харагдах болсон бүжигчин залуу маань саяханаас найз охинтой болжээ. Заяаны хосууд адилхан байдаг гэгчээр Дөлгөөний найз охин өөртэй нь усны дусал мэт адилхан гэнэ шүү. Ингээд хөөрхөн хосуудынхаа фото зургаас сонирхуулъя 

Эх сурвалж: Seen.mn