Мөнгөтэй арабын дүрэмгүй замд, мөнгөгүй монгол амиараа хохирсон ослын эзнийг оллоо

Энэ оны есдүгээр сарын 21-ний  өдөр  “Монголын мэдээ” сонин, MMINFO.mn  сайтын сэтгүүлчид “Мөнгөтэй арабын дүрэмгүй замд мөнгөгүй монголын  амиараа хохирсон осол”  эрэн сурвалжилсан тэмдэглэлээ  уншигч танд  хүргэсэн билээ.  

Эрдэнэт хүмүүний амь нас эрсдэн, балчир  үр нь эхийнхээ халуун өврийг үгүйлэн   өвчиндөө шаналан хорвоогийн бор өдрүүдийг арайхийн барж байхад мөнгөндөө эрдэж бардсан катар эр Монгол Улсын хуулийг мөнгөөр худалдаж авчихаад юу болоогүй юм шиг Улаанбаатарын гудамжаар таахалзан алхалж,   дургүйгээ хүрэхээр “ монгол хэл мэдэхгүй, өмгөөлөгчтэйгөө байцаалт өгнө” хэмээн  хүний эрх ярин дүвчигнэж, монгол  гэр бүлийн  / Монголын казак/ халамж дор жаргаж байгааг бодох тусам хэргийн эзэн хэн гэгч этгээд болохыг, Монгол Улсын хууль түүнд хэрхэн үйлчилж байгааг олж мэдэхээр хөөцөлдсөн. 

“Явсан нохой яс зууна” гэгчээр  хоосонгүй.   Хөөрхий эхийн амийг  цаг бусаар авч одсон осол  Төв аймгийн  Сэргэлэн сумын нутаг, Ногоон даваа /Дундговь руу явдаг замд/ гэдэг газрын орчимд энэ сарын 16-ны өдөр 17 цагийн үед гарсан байна.  Осол ”Лексус-470” автомашин хурд хэтрүүлсэний улмаас өөдөөс  нь ирж явсан “Сонато-6” маркийн машинтай мөргөлдөж,  машины кабинд сууж явсан эмэгтэй газар дээрээ нас барж, хүүхэд нь тархиндаа хүнд гэмтэл авч,  мөн  хамтдаа зорчиж явсан гурван хүн ГССҮТ-д хүргэгджээ.   Ослын үеэр суудлын автомашин шатсан гэж орон нутгийн  цагдаагийн хэлтсийн эх сурвалж өгүүлэв.

“Лексус-470” маркийн машиныг  Катар улсын иргэн Мохд Абдулла Рш Алхаржри жолоодож явсан аж.  Тэрбээр манай улсад өнгөрсөн наймдугаар сарын 16-нд ГХЯ-ны урилгаар “А” ангиллын визээр орж ирсэн нэгэн юм байна. Ирсэн зорилгын тухайд өмнө  нь  дурдаж байсанчлан шонхор шувуу  ангуучилж, хилээр авч гарахаар зэхэж байжээ.

үргэлжлэлийг эндээс