Монгол улсын төсөв хүндэрсэн тул бид ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ үеэр долоон төрлийн татвар нэмсэн. Нэмэгдсэн долоон төрлийн татварт импортын тамхины онцгой албан татварыг тодорхой хугацаанд үе шаттай нэмсээр 30 хувь болгож байгаа. Тодруулбал, импортоор орж ирдэг тамхины үнэ өсөж, дотоодод үйлдвэрлэж байгаа тамхины үнэ өсөхгүй ашиг орлого нэмэгдэх боломж олгосон талаар өмнө нь бид мэдээлж байсан.

 Ингэснээр “Алтан навч, Улаан шонхор, Цагаан өргөө гэх мэт тамхи үйлдвэрлэдэг Монголын “цор ганц” тамхи үйлдвэрлэгч нь “Монгол тамхи со” ХХК засгийн газраас “дэмжлэг” авчихаж байгаа юм. Ингэж дэмжлэг авахад нөлөөлсөн хүн бол одоогийн Уул уурхайн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдорж. Дэмжлэг авах шалтгаан нь гэр бүлийн харилцаа. Уул уурхайн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдоржийн гэр бүлийн хүн “Монгол тамхи со” ХХК –ийг “толгойлдог.

Хардах эрхээ эдлэх юм бол нөхөр нь импортын тамхины  татварыг нэмэгдүүлж, эхнэрийнхээ бизнесийг дэмжсэн байгаа юм.  Яг энэ хардах эрхийг өнөөдөр Ерөнхийлөгч  УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ эдэлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга:

Багш, эмч  нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шатттайгаар нэмэх боломж бий. Багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттөй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна.

 

Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 3 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байгаа ганцхан жишээ гэхэд хичнээн багшийн цалингийн нэмэгдлийг шийдэх мөнгө вэ?

 

Би энд Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл – Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн баримтыг дурдаж байна.

 

Хуулийн 4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх;

4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах;

 

гэж заасныг өнгөрсөн Засгийн газар шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил.Үүнийг яаралтай засч, ижил нөхцөлөөр татвар ногдуулах ёстой.Эндээс олсон мөнгөө багш эмч нарын цалин, нийгмийн сайн сайханд зарцуулах ёстой.” Гэдгийг хэлсэн.

 

Ерөнхийлөгчийн хэлж байгаа үгнээс үзэхэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдорж 60 тэрбум төгрөг халааслахыг завдсан байна.  

 

Хэрвээ  бизнесээ дэмжих гэж УИХ, ЗГ-т орох юм бол улс төрчид хамгийн их авилгал авдаг салбарт тооцогдох болно.  Яг үүнийг Азийн сан, Сант марал сантай хамтран “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох (SPEAK)”судалгаагаар тогтоогдсон.  18 дахь удаагаа хийгдсэн энэ судалгаагаар иргэд авлигад хамгийн их өртсөн байгууллага, салбараар 11 жилийн туршид газрын алба, улс төрийн нам, Засгийн газар, УИХ болон уул уурхайн салбарыг нэрлэжээ.

Манай хууль санаачилдаг, түүнийг биелүүлдэг хоёр гол байгууллага, улсын нэр нүүр болсон газрууд яагаад ийм болов гэдэг нь анхаарал татаж байна. Өөрсдийг нь төлөөлж төрийн эрх барьж байгаа УИХ-ын гишүүд, хууль хэрэгжүүлэх дээд байгууллага, Засгийн газрын гишүүд авлига хамгийн их авдаг гэж хариулсан нь төрд итгэх иргэдийн итгэл үгүй болсныг  судалгаа ийнхүү нотолж байна. Үүнээс гаднаулс төрийн намууд авлигад хамгийн их өртдөг гэсэн иргэдийн хандлага сүүлийн жилүүдэд өсчээ. Манай хууль санаачилдаг, түүнийг биелүүлдэг хоёр гол байгууллага, улсын нэр нүүр болсон газрууд яагаад ийм болов гэдэг нь анхаарал татаж байна. Өөрсдийг нь төлөөлж төрийн эрх барьж байгаа УИХ-ын гишүүд, хууль хэрэгжүүлэх дээд байгууллага, Засгийн газрын гишүүд авлига хамгийн их авдаг гэж хариулсан нь төрд итгэх иргэдийн итгэл үгүй болсныг  судалгаа ийнхүү нотолж байна. Үүнээс гаднаулс төрийн намууд авлигад хамгийн их өртдөг гэсэн иргэдийн хандлага сүүлийн жилүүдэд өсчээ.

2006-2014 онуудад авлигад хамгийн их өртсөн байгууллагаар газрын алба, гааль, уул уурхай, шүүх, цагдаагийн байгууллага, прокурор, мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн тендер шалгаруулдаг байгууллагуудыг нэрлэдэг байж. Тухайн үед улс төрийн намууд, хууль тогтоох байгууллагыг авлигад өртсөн гэж зургаан удаагийн судалгаанд дурьджээ. Харин 2014 оноос хойш авлигад өртдөг байгууллагуудын жагсаалтаас шүүх хасагдсан байна. Үүнийг шүүхийн салбарт шинэтгэл хийгдсэнтэй холбон тайлбарлаж болох юм. Учир нь 2013 оноос эхэлсэн  шүүхийн шинэтгэлийн үр дүн гэхээс өөр аргагүй.Шүүхэд авилга байхгүй болсон нь юу л бол. Гэвч иргэд шүүхэд хийсэн өөрчлөлтийг ийнхүү дүгнэж, итгэдэг болсон байна. Үүнээс гадна засгийн эрхийг авах эцсийн зорилготой бүлэг хүмүүсийн нэгдэл болох улс төрийн нам авлигад хамгийн их өртдөг байгууллагаар “шалгарч” байгаа нь анхаарал татаж байна. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг Монголын авлига УИХ, Засгийн газар, улс төрийн намуудаас эхэлдэг гэж иргэд үзжээ. Авлигатай тэмцэх ажлын дүн ийм л байна...

Ийм байхад хүн бүр улс төр рүү орохыг хичээхээс өөр яахав ...