УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод үүсээд байгаа асуудлаар шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад " ...З.Энхболд Таныг хуулиар олгогдсон үүрэг, хариуцлагаа ухамсарлан парламентад шударга ёс, тэгш байдлыг бий болгох, сөрөг хүчний дуу хоолойг сонсдог, зөвшилцлийн уламжлалт тогтолцоог сэргээж, УИХ-ын байнгын хороодын дарга нарын ажлын хариуцлагыг өндөржүүлж, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг хооронд нь хагаралдуулж биш эвлэрүүлж, хүч түрэмгийлж биш зөвшилцөж, гишүүдийг ялгаварлан гадуурхаж биш харилцан бие биеэ хүндэтгэж, зөвхөн алх цохиж, цаг бүртгэж биш Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хуулийн дагуу өндөр ёс зүйтэй хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, дараах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна" гэжээ.