Сэтгүүлч Уламбаяр сошиал хуудсандаа үргэлж бусдын бичсэнийг өөрийн бичсэн зүйл мэт хуулж тавьж, өөрийн оролцох оролцохгүй олон зүйлсд хошуу дүрж байдаг хэмээн шүүмжлүүлдэг нэгэн. Харин түүний саяхны нэгэн пост олон хүний талархлыг хүлээжээ.

Тэрээр усны тэргэн дээр хоёр ихэр хүүхдээ түрээд явж байсан эмэгтэйг хайж олон ихэр хүүхдийн тэрэг, зарим зүйлсээр тусламж үзүүлсэн байна. Энэ тухайгаа тэрээр:

"За бүгд сайхан амарцгааж байна уу? Ямар ч байсан Улмаа нь 2 ихэрээ олсоон. Тэгээд сая ихрүүдийн тэргээ аваачаад өгчихлөө. Ихрүүдийн ээж бүсгүй баярлаж байна гэж жигтэйхэн. Намайг яваад орохыг мэдээгүй болоод ч тэр үү санаа зовсон нь илт. Яахав дээ амьдралын төлөө яваа л нэгэн эмэгтэй байна. Тийм элбэг хангалуун биш ч тун чиг цэвэр тохитой суух аж. Уг нь ихрүүдийн эцэг байдаг ч үр үндсээ хаяаад явсан аж. Зүгээр л зайлчихгүй эмэгтэйн сая төгрөгийг ч аваад алга болж. Гэвч бүсгүй бууж өгөлгүй хирэндээ хөдөлмөрлөхийг нүдээрээ харлаа. Хоёр зулзагаа хөхүүлнэ хооллоно, хувцаслана унтуулна бас цэцэрлэг тийш зөөнө. Дээр нь хажуугийн нийтийн байрыг галлана, цэвэрлэнэ, хянана. Энэ их ажлын хооронд түүртсэн янзгүй нүдээрээ инээмсэглэнэ. Ямар ч байсан ихэр хүүхдийн тэрэг, живх 00-ийн цаас, хүүхдийн бок шампунь, нойтон сальфетик, сүү тараг, ундаа жүүс, боов талх, чихэг жимс авч өглөө. Хэд хоногоос бичиг баримт нь тодорхой болохоор ихрүүдийн нэр дээр тус бүр 100 мянган төгрөгтэй Хадгаламжийн дэвтэр нээж өгнөө. Ихрүүдийн ээж баярлаад тэрхэн хооронд нулимс цийлэгнэж харагдсан. Өө нээрээ манай 2-ын төрсөн өдөр 10 сарын 19-нд болно гэсэн. Ажил хийвэл дуустал гэдэг дээ. Хөөрхөн тэмдэглээд өгчих юмсан. Тийм газар байвал холбогдоорой. Яадын хүүхэд баярлуулах том буян. Бас нэг гуйх юм байна. Ихрүүдийн маань нэг төрөхдөө уруул тагнай цоорхой төрсөн юм байна. Багад нь оёдол тавиулсан ч одоо зарим газраа сэтэрсэн гэнэ. Мөн нөгөө ихрийн өрөөсөн төмсөг буугаагүй гэж харлаа. Эмч болон эмнэлэгтэй найзууд байвал бяцхан ихрүүдэд туслаарай. Хөөрхий дөө жаахан амьтад бэлэгнийхээ тэргэн дээр авирч тоглоод үлдсэн. Аан тийм ихрүүд маань 2-лаа эрэгтэй шүү. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байлаа. Тэрэг бэлэглэсэн Agii Demberel, мөнгө шилжүүлсэн Б. Жанка, таксигаар үйлчилсэн Цэвээндорж ахад баярлалаа. Нааш цааш яваад бараг 20 мянган төгрөг гарсан ч өө хүүхдийн заяа түшиг гээд юу ч аваагүй. Бас Бөмбөгөрийн худалдагч эмэгтэй 5 боодол нойтон сальфетка үнэгүй өгсөн. Нээрээ л сэтгэлийн дэмэнд бага гэж үгүй. Бүгдэд нь баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай!" хэмээсэн нь олон хүний талархлыг хүртээд байгаа юм.  

Эх сурвалж: Seen.mn