МУГЖ, ая зохиогч, дуучин Ч.Амаржаргал “Сэтгэлийн өнгө” нэртэй 11 дэх удаагийн уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байна.

Түүнийг “Үггүй хайр”, “Амин нүдэн”, “Нартад ганцхан ээждээ” зэрэг бүтээлээр нь сонсогчид нь мэднэ.

Ч.Амаржаргал нь 1987 оноос эхлэн, нийтийн дууны урлагт 30 жил уран бүтээл хийж 150 гаруй дууны ая, 30 гаруй дууны шүлэг зохиож дуучдаар дуулуулахаас гадна өөрөө дуулж ард түмний хүртээл болгожээ.

“Сэтгэлийн өнгө” тоглолтод харааны бэрхшээлтэй иргэдийн амьд хөгжмийн “Найзууд” хамтлаг оролцох бөгөөд 2017 оны 10-р сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг бөгөөд тасалбар бүрт Сэтгэлийн өнгө нэртэй 18 дуунаас бүрдсэн шинэ цомог дагалдах ажээ. Тус тоглолтоор хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ханилж, үлгэр жишээ сайхан амьдарч яваа 3 гэр бүлд хүндэтгэл үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй тэргүүний 3 оюутанд сургалтын тэтгэлэг олгоход оршиж байгаа аж.