Автотээврийн үндэсний төвөөс замын бэлэн байдлын мэдээллийг шуурхай хүргэсээр байна. Дараах зам хариуцагч компаниудын хариуцсан чиглэлүүдэд цас орж замын зорчих хэсэгт гулгаа үүссэн тул зорчигчид та бүхнийг анхаарал болгоомжтой зорчин, онцын шаардлагагүй бол ойрын өдрүүдэд орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна.

1. "Эрдэнэсэнт-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан АО301 дугаартай УБ-Арвайхээр чиглэлд цас орж байна.
2. "Баянчандмань-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан АО401 дугаартай УБ-Дархан чиглэлийн замын Баруун туруун, 124-ын даваа, 52-ын даваануудад гулгаа үүсэж мөстсөн байдалтай байна. 12 хүний бүрэлдэхүүнтэй 3 хэсэгт хуваагдан зорчих хэсэгт овоолгоны элс хайрга цацан ажиллаж байна. 
3. "Архангай-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн Цагаан давааны замын зорчих хэсэг мөстөж гулгаа үүсэн нэмж цас орсон, автогрейдер-1, нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй зорчих хэсэгт хусалт хийж гулгаа үүссэн хэсэгт давс цацан ажиллаж байна. 
4. "Булган-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн Төлүүгийн давааны зорчих хэсэгт гулгаа үүсэж 5 хүний бүрэлдэхүүнтэй үнс шаарга цацан ажиллаж байна. Мөн А1002 дугаартай Булган-Эрдэнэт чиглэлийн Зоон давааны зорчих хэсэгт гулгаа үүсэж 5 хүний бүрэлдэхүүнтэй үнс шаарга цацан ажиллаж байна. 
5. "Орхон-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн Их хөшөөтийн давааны зорчих хэсэгт гулгаа үүсэж 10 хүний бүрэлдэхүүнтэй зорчих хэсэгт өглөөний 5 цаг хүртэл элс, давс цацан ажиллаж замын хөдөлгөөнийг чөлөөлж ажиллалаа. 
6. "Хөвсгөл зам" ХХК -ийн хариуцсан А1101 дугаартай Хатгал-Ханх-Улсын хил чиглэлийн Сантын давааны зорчих хэсэгт 20 см зузаан цас орсон автогрейдер-2 нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй зорчих хэсэгт хусалт хийж байна. Борсогын даваанд 40 см цас орсон, Ханхад 20 см цас орсон зам саадгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хэвийн үргэлжилж байна.
7. "Налайх-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан АО101 дугаартай УБ-Чойр чиглэлийн Хоолтын хөндлөнд зорчих хэсэгт гулгаа үүссэж 4 хүний бүрэлдэхүүнтэй давс, элс цацаж ажилласан замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
8. "Завхан-АЗЗА" ТӨХК-ийн А0603 дугаартай Тосонцэнгэл-Цэцэрлэг чиглэлийн Солонготын давааны бэлээр 7см, даваан дээрээ 20 см цас орж "Хурдны Зам "ХХК -иас автогрейдер-1, Ачигч-1, техникүүд гарган зорчих хэсэгт хусалт хийж байна. 
9. "Сэлэнгэ-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн Аргангатын даваа 250-292 км-т цасны машин-1 зорчих хэсгийн цасыг хусаж, мөстөж гулгаа үүссэн хэсэгт өөрөө буулгагч-2, хайрга, цас хайлуулах бодис цацахаар 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
10. "Хархорин-АЗЗА" ТӨХК, "Өвөрхангай-АЗЗА" ТӨХК, Сүхбаатар аймгийн "Талын зам" ТӨХК, "Дорнод" ХХК"-иудын хариуцсан чиглэлүүдэд нойтон цас орж байна. Замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна.

"Увс-АЗЗА" ТӨХК, "Ховд-АЗЗА" ТӨХК, "Говь-Алтай АЗЗА" ТӨХК, "Дорноговь-АЗЗА" ТӨХК "Саруул харгуй" ХХК, Хэнтий " Харгуй" ХХК, "Борхойн зам" ХХК, Баян-Өлгий аймгийн "Жол" ХХК-иудын хариуцсан чиглэлүүд хур тунадасгүй зам даваа саадгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.