Бонни гэх энэ эмэгтэй 18 настайгаасаа эхлэн биеэ үнэлж эхэлсэн бөгөөд одоо бараг 20 гаруй жил ийм замаар амьдралаа зогоож байгаа аж.  Тэрээр энэ ажилдаа дургүй ч гэлээ мөнгө хэрэгтэй учир өдийг хүртэл явж байна хэмээн тайлбарладаг. 

Тэрээр энэ хугацаанд 2 хүү төрүүлсэн бөгөөд том хүү нь 14 настай бөгөөд одоогоор хүүхэд нь Карибид сургуульд сурдаг байна. 


Харин 6 настай хүү нь түүнийг ээж нь гэж мэддэггүй. Гэрийн асрагч л гэж боддог байна. Учир нь том хүү нь Боннитой түүний хийдэг ажлаас болж үл ойлголцон тийм ч таатай харьцаатай байгаагүйгээс гадна ангийн хүүхдүүд нь ээжийг нь биеэ үнэлэгч хэмээн үргэлж тохуурдаг байсан учир бага хүүхдэдээ өөрийгөө гэрийн үйлчлэгч гэж итгүүлжээ. 

Тэрээр хүүхдээ сургуульд нь хүргэж өгсний дараа өдөрт хийх ажлаа төлөвлөдөг. 

Бонни амьдардаг жижиг тосгоноосоо холгүйхэн газар биеэ үнэлдэг ба өдөрт  өглөөний 9-16 цагийн хооронд энэ ажлаа хийдэг. Харин ажлаа дууссаны дараа хүүхдээ сургуулиас нь авдаг байна. 



















Одоо түүний бага хүү ухаан орж, юм ойлгох насанд хүрч байгаа учир ахынх нь араас Кариб дахь сургууль руу явуулахаар болжээ.