Голланд охин Ноа Янсмагийн өвөрмөц үйлдэл олон хүмүүст сургамж болжээ. Учир нь Ноа Янсмаг гудамжаар явахад нь янз бүрийн эрчүүд өдөж хоргоон тэр ч байтугай  мөнгө амлаж унтах санал ч тавьдаг байна. Энэ бүхнээс залхсан Ноа түүнийг хоргоосон эрчүүдийг хамтдаа зургаа авхуулах санал тавьж авсан зургаа өөрийн инстаграм хуудсандаа байршуулдаг байна. Түүний энэ үйлдэл олон хүний анхааралд өртөж BBC агентлаг ч Ноа Янсмагийн талаар мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Seen.mn