Аргын тооллын: 2013.12.22 Ням гараг
Билгийн тооллын: 20. Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр
Наран ургах шингэх: 8.47-17.03
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес эхлэх өдөр 2 цаг 7 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.