Хот хоорондын замд  гэмт хэргийн замаар алдсан эд зүйл, илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай авто замуудад байрлах 13 хяналтын цэгийн үйл ажиллагааг  2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагааг нь идэвхижүүлж эхэлсэн.

Тус ажлын хүрээнд дээрх постуудын орчныг бүрэн камержуулж нэгдсэн хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг мэдээ мэдээллээр шуурхай хангах ажлыг зохион байгуулан   мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүрт нь өгч байна.

Хяналтын цэгт ажиллаж байгаа  алба хаагч нар нь  2017 оны 10 дугаар сарын 2-ноос 10-ны өдөр хүртэлх 7 хоногийн  байдлаар  5010 хүн, 18173 тээврийн хэрэгсэлийг  шалгаж,  гэмт хэрэг 1,  эрэн сурвалжлагдаж байсан  этгээд 2-ийг илрүүлэн саатуулж  2991 зөрчилд холбогдох   2915 хүнийг 73,625,000 төгрөгөөр торгож, 30 тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

 

         Тухайлбал: Булган аймгийн Баяннуур сумын хяналтын цэгт  гарал үүслийн гэрчилгээгүй 3 тооны үхрийн мах ачиж явсан тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад  2017 оны 10 сарын 05-ннаас 6 –нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Цагаан баг Зуслан гэх газрын орчмоос 3 тооны үхэр  хулгайд алдсан гэмт хэргийг   В гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэнийг илрүүлсэн.

2017 оны 10 дугаар сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Гурвалжин уулзварын хяналтын цэгт 69...СЭА улсын дугаартай Хюндай Элентра маркийн автомашиныг саатуулан  шалгахад зохих зөвшөөрөлгүйгээр хурааж бэлтгэсэн монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан 20  килограмм “Эрэвгэр жирэвгэр” гэх  ургамлыг  жолооч Б нь тээвэрлэж явсныг холбогдох газарт хүлээлгэн өгч ажилласан байна.        

Иргэд та бүхэн  гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээллийг хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч нарт биеэр болон Шуурхай удирдлагын төвийн  102 дугаарын тусгай утсанд  мэдээлж шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болсныг   зөвлөж байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс