- "Делл" корпорацийн үндэслэгч Майкл Делл-

 


 


Майкл Саул Делл ( Michael Saul Dell, 1965 оны 2 сарын 23-нд АНУ-ын Техас мужын Хьюстонд төрсөн) Америкийн Нэгдсэн Улсын тэрбумтан, Делл корпорацийн захирал, үндэслэгч юм.Тэрбээр компьютерийн сэдэвтэй сэтгүүл тогтмол уншиж, сүүлийн үеийн компьютер худалдан авахаар мөнгөө цуглуулдаг байсан хүүдээ эцэг, эх нь төрсөн өдрөөр нь хүссэн бэлгийг нь өгчээ. Харин хүү нь тэр даруй үнэтэй компьютерийг нэг бүрчлэн задалсан эцэг нь ихэд уурласан гэдэг. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зорьсон залуу дөнгөж 19 настайдаа 1984 онд '' Dell Computer'' корпорацийг үүсгэн байгуулжээ. Компьютерийн өртөг 600 доллар хүрэхгүй байхад борлуулагчид 2000 доллароор нийлүүлж, харин хүмүүс, харин хүмүүс 3000 доллароор худалдан авч байлаа. Тиймээс борлуулагчийг алгасан үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэх санаа надад төрсөн хэмээн тэрбээр ярьсан байдаг. Майкл түгээгчдээс агуулахад нь байгаа илүүдэл эд ангиудыг худалдан авч, оюутны байрны өрөөндөө компьютер угсарч эхлэв. Тэрбээр анх компьютеруудаа зах зээлийн үнээс 15 хувийн хямдаар худалдаалж байжээ. Өнөөдрийн байдлаар ''Dell'' брэндийн албан ёсны борлуулагчид дэлхийн 200 гаруй оронл ажиллаж байна.

 

-"IKEA" компаний үүсгэн байгуулагч Инвэр Кэмпрэйд  -

 

 

Инвэр Кэмпрэйд (Ingvar Kamprad ) нь 1926 онд Швед улсад төржээ. Түүний гэр бүл хэцүү амьдралтай байсан учраас тэрээр 5 наснаасаа эхлэн шүдэнз зарж, хоногийн хоолоо аргацааж байсан гэнэ. 10 нас хүрмэгцээ унадаг дугуй унаж, хөршүүдээрээ явж зул сарын чимэглэл, загас, харандаа зэргийг зарах болов. Хүүг 17 нас хүрмэгц, аав нь түүнийг сургуульд сур хэмээн цуглуулсан мөнгөө өгсөн гэдэг. Харин тэрээр сургуульд сурахын оронд 1943 онд “IКEA” компаниа байгуулжээ.“IКEA” гэх нэр нь түүний нэрний эхний үсгүүд болох I болон K мөн төрсөн газар болох (Elmtaryd)-ийн Е, төрсөн хот болох (Agunnaryd)-ийн А зэрэг товчилсон үсгүүдээс бүтсэн байна.1956 онд Кампрэйд угсардаг тавилга зохион бүтээж, олон нийтэд танилцуулжээ. Хүмүүс тус тавилгыг ихэд сонирхож, улмаар худалдан авч байсан гэдэг. Кампрад 3 хүү, 1 охинтой бөгөөд охиноо үрчилж авсан билээ. Түүний 3 хүү болох Петер (Peter), Жонас (Jonas), Матиас (Mathias) нар IKEA-гийн бодлого төлөвлөлтийг хариуцан ажилладаг юм. 2013 онд Кампрад ажиллаасаа буусны дараа. отгон хүү болох Матиасдаа дэлхий даяар сүлжээ бизнесээ явуулж буй Inter IKEA групын удирдах эрхийг өгчээ.
Хэдийгээр тэр захирлын суудлаа хүүдээ залгамжлан өгсөн ч гэсэн өнөөг хүртэл компанийхаа зөвлөгч, шийдвэр гаргачаар ажилладаг байна. Тэрээр өдгөө 90 насыг зооглож байгаа бөгөөд нэгэн сэтгүүлд “Би үхэхэд хэтэрхий эрт байна, хийх ажил ийм их байхад” хэмээн ярилцлага өгчээ

 

-''Amazon.com''-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос- 

 

 

Машин механизм, технологийн ололтуудыг сонирхдог хүүгээ 15 нас хүрэхэд эцэг, эх нь гараашаа янзалж, бяцхан лаборатори барьж өгчээ. Тун удалгүй Безос компьютер сонирхох болсноор Принстоны их сургуулийн компьютерийн инженерийн ангид элссэн байна.1992 оноос дэлгүүрийн эзэд, хувь хүмүүстэй уулзаж, судалгаа хийх явцдаа хүмүүсийн хүсэж буй зүйлийг ойлгож, 1994 онд интернэт худалдааны amazon.com сайт мэндэлсэн түүхтэй.Ингэхдээ Безос итгэлтэй хоёр хүнтэй хамтран контейнерт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.Есөн жилийн дараа гэхэд тэрбээр 10,7 тэрбум долларын хөрөнгөтэй болж, америк мөрөөдлийг ажил хэрэг болгов.Жефф Безос 1999 онд буюу 35 насандаа тэрбумтны эгнээнд шилжсэн бөгөөд 2016 оны байдлаар түүний хөрөнгө 62 тэрбум доллар болоод байна.

 

 

 

-'Samsung'' группийг үүсгэн байгуулагч И Бён-чоль -

 

 

И Бён-чоль 1910 оны 2-сарын 12-нд төрсөн. 1938 онд Тэгү хотод «Самсон» буюу(«гурван од» гэсэн утгатай) худалдааны компанийг анх байгуулан бизнесээ эхэлсэн түүхтэй. Орон нутгийн үйлдвэрлэгчийн хүнсний бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалддаг байсан түүний компани одоо дэлхийн хамгийн алдартай шилдэг группийн нэг болоод байна. Тэрбээр том, их, хүчтэй хэмээх гурван үгийн нийлбэрийг бодон ''сам'' /солонгосоор гурав гэсэн утгатай/, гэгээлэг, өндөр мөнхийн гэрэл гэгээ гэсэн утгыг илэрхийлэх ''сон'' /cолонгосоор од гэсэн утгатай/ гэсэн үгээр компаниа нэрлэжээ.

 

 

 

- Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс-

 

 

Билл Гэйтс (бүтэн нэр нь III Уйльям Хенри Гэйтс, William Henry "Bill" Gates) нь АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр 1955 оны 10 сарын 28-нд Сиэтл хотод төржээ. Аав нь өмгөөлөгч, ээж нь багш. Билл Гэйтс дунд сургуульд байхдаа компьютерыг шимтэн сонирхох болж энгийн хялбар программуудыг зохиож эхэлсэн байна. Дунд ангид байхдаа өөрийн зохиосон программыг худалдах анхныхаа компанийг байгуулж байжээ. Тэрээр эцэгтэйгээ адил хуульчийн мэргэжил эзэмшихээр 1973 онд Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхисон байна. Дунд сургуулийн найз Пол Аллентай хамтран Майкрософт компаниа байгуулжээ.

Гэйтс 31 насандаа АНУ-н түүхэн дэхь хамгийн залуу тэрбумтан болсон ба 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.

 

- Apple компанийг үндэслэгч Стив Жобс-

 



1955 оны 2-р сарын 24-нд Сан-Франциско хотноо ирээдүйн компьютерийн эзэнт гүрэн Apple компанийг үндэслэгч Стив Жобс мэндэлжээ. 20-настайдаа гэрийнхээ гараашт ''Apple''-ийн үйлдвэрлэлийг эхлүүлж, 10 жилийн дараа гэхэд компаниа хоёр тэрбум долларын хөрөнгөтэй, дөрвөн мянга гаруй ажилчинтай болгон өргөжүүлсэн хүн бол Стив Жобс билээ. Бичил технологийн ертөнцөд хувьсал хийж чадсан Стив Жобс 56 насандаа таалал төгсөх тэр үед дэлхийн хамгийн том брэндийн нэг ''Apple'' корпорацийн үндсэн хөрөнгө 65,2 тэр бум ам.долларт хүрээд байв.

 

Форд Мотор компаний үндэслэгч Хенри Форд - 

 


 


АНУ-ын Мичиган мужийн Дирборн хотод 1863 онд төрсөн.1879 оноос Детройд хотын цахилгаан техникийн компанид механикчийн туслахаар, дараа нь ''Edison Illuminating'',''Detroit Auto-mobile Company''-д инженерээр ажиллажээ. Улмаар чөлөөт цагаараа гэрийнхээ саравчинд машин хийх болсон бөгөөд 1893 онд дөрвөн тактын дотоод шаталтын хөдөлгүүр бүхий машин бүтээсэн нь ердөө 27 кг жинтэй байжээ. 1903 онд Х.Форд анхны уралдааны машинаа бүтээв.Тамирчин Өүлфильд түүнийг нь унан гурван тэмцээнд түрүүлсэн юм. Тэр жилдээ ''Ford motor'' компани байгуулсан нь хожим дэлхийд хамгийн том орох машин үйлдвэрлэгч болсон билээ.

Эх сурвалж: Times.mn