1979 онд бүтээгдсэн "Бушхүүгийн үлгэр" МУСК одоо ч Монгол түмний сэтгэлд хоногшин үлдсэн сайхан бүтээлийн нэг билээ. Тус кинонд Бушхүүгийн эхнэрийн дүрийг бүтээсэн үзэсгэлэн гоо эмэгтэйг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.

Түүнийг Цэрэнчимэдийн Сайнсанаа гэдэг бөгөөд есдүгээр ангийн эгэл жирийн нэгэн охин хотын гудамжаар явж байтал нэгэн хүн "Чи миний кинонд яг тохирох охин юм" хэмээгээд түүнд кинонд тоглох саналыг тавьсан гэдэг. Тулгамдаж сандарсан охин "Та юун хүн бэ Би аав ээжээсээ асууя" хэмээн хариулжээ.

Энэ хүн бол "Бушхүүгийн үлгэр" киноны найруулагч Пүрэвийн Цогзол гэх хүн байжээ. Ийнхүү Монгол түмний сэтгэлд мөнхийн гоо үзэсгэлэнгээрээ хадгалагдаж үлдсэн "Бушхүүгийн эхнэр"-ийн дүр бүтсэн байна. Тухайн үеийн залуус  "Бушхүүгийн үлгэр" киног үзэхээс илүүтэй түүний бүтээсэн дүрийг, гоо сайхан төрхийг нь харах гэж дахин дахин кино театрт очдог байсан гэнэ лээ. Харин Цэрэнчимэдийн Сайнсанаа үүнээс хойш ахин кинонд тоглоогүй бөгөөд одоо ОХУ-дахь Монголын ЭСЯаманд ажилдаг юм байна. 

Эх сурвалж: Seen.mn