Хүний гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоодог. Тэгвэл манай улсын хувьд гэмт хэргийн гаралт  өссөн буурсан эсэхийг шүүхээр шийдвэрлэж байгаа хэргийн тоо, холбогдогчоос харж болдог. 2017 оны 3-р удирлын байдлаар Эрүүгийн хэрэг 29.3, ял шийтгүүлэгчдийн тоо 28.5 хувиар тус тус өссөн байна. Энэ талаар өнөөдөр ШЕЗ-өөс мэдээллээ. Ингээд Монгол улсын шүүхийн 2017 оны 3-р улирлын шүүн таслах ажиллагаанаас онцлох тоон баримтуудаас хүргэж байна. 

 

Шүүхээс ял авсан хүмүүсийн хувьд хорих ялаар шийтгүүлэгчдийн тоо 15 хувиар буурч, торгох ялаар шийтгүүлсэн хүний тоо 12.1 хувиар өсчээ. 

Шүүхээс ял авсан эмэгтэйчүүдийн тоо 59.4 хувиар, насанд хүрээгүй этгээд, өсвөр насны хүний тоо 45.3 хувиар тус тус өссөн байх юм. 

Манай улсад үйлдэгдэж байгаа бүх төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан байна. Хүний амь хөнөөх, хүчиндэх, хулгай, дээрэм зэрэг хэргүүд өмнөх оноос өссөн болохыг дараах тоон үзүүлэлтээс харж болно. 

  • •Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор 5232 хүний ялыг дүйцүүлэн хасаж шийдвэрлэсэн байна.
  • Цагдан хоригдсон хүний тоо 15.1 хувиар буурч, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 37.2 хувиар өссөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс /2017.07.01/ хойш нийт 41 хүнийг шүүхээс цагдан хорих зөвшөөрөл олгосон байна.
  • Баривчлагдсан хүний тоо 2.1 дахин, торгуулсан хүний тоо 33.5 хувиар тус тус өсчээ.