Анх "Funk beat" хамтлагийн шинэ гишүүн хэмээн олонд танигдаж байсан дуучин Беки буюу Г.Мөнхбаяр намба сууж хувийн амьдралдаа анхаарах болсон билээ. Загвар өмсөгч Бадамгэрэлтэй сууж хөөрхөн үртэй болсон тэрээр урлагт биш улс төрд хүч үзээд өвдөг шороодсон юм. Өөрийн ард үргэлж бат зогсох эхнэртээ зориулж тэрээр сошиал хуудсандаа ийнхүү бичжэээ: 

"Хүний амьдралд өмнөөс нь санаа зовж эхнэрээ магтлаа энэ тэр гэдэг зарим тахиан тархитай “сайн” хүмүүст хандаж зарим зүйлийг хэлмээр санагдаад байх юм. Адгийн тэнэг эхнэрээ магтана гэдэг үг нь яг үнэндээ манжуудаас гаралтай зориудаар Монгол эмэгтэйчүүдийг гутааж бас төрийн хэрэг болон гэр бүлдээ хэрэгтэй уран ухааныг нь оруулахгүй байх гэсэн буруу хэлц үг юм шүү.

Ядаж л би эхнэр шигээ биенээсээ дахин бие хуваан байж хүн төрүүлж чадахгүй болохоор ойлгон хүндэлж, хайрлахгүй гээд яах билээ. Хайрлаж л байгаа бол хүсэл мөрөөдлийнх нь зүг дэвээд нисэх далавч нь болж дэмжиж чаддаг байх ёстой болохоос биш далавчийг нь хугалж нухчин дарах нь жинхэнэ хайранд тооцогдохгүй, харин ч дүр эсгэсэн “хайр” -аар халхавчилсан дарангуйлал гэж би үздэг.

Тэгээд ч хүн бүхэнд өөрийн гэсэн цаг хугацаа гэж бий. Эхнэрээ дэмжиж байгаа нь өөрийн хүсэл мөрөөдлөө хаясан гэсэн үг бүр ч биш. Үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байх нь л хамгийн чухал. Тиймээс хамтдаа бүтээн босгож буй гэр бүл гэдэг л юм бүхнээс үнэ цэнэтэй бөгөөд бүгдээс дээгүүрт тавигдана. Жинхэнэ хайраар холбогдсон эхнэр нөхөрт бүх талаараа өрсөлдөгч гэж байдаггүй юм" хэмээн бичжээ.

www.seen.mn